Toyota компани модон эх биетэй автомашин танилцуулна
"Toyota Motor” компани нано ялтас, уян ган зэрэг хамгийн шинэлэг материалыг ашиглан бүтээсэн, модон эх биетэй автомашин танилцуулах төлөвлөгөөтэй байна. 4 сарын 12-ноос Миланд болох загварын 7 хоногоор танилцуулах “Setsuna" автомашины эх бие гар аргаар боловсруулсан царс, хус модон хүрээ бүхий 86 хавтангаас бүтжээ. “Toyota Motor”-ийн мэдээлснээр туршилтын загварт металл эд анги аль болох бага ашиглахыг зорьсон байна. 6 цэнэг хураагуур бүхий хөдөлгүүр нь цагт 45 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж.

Төслийн удирдагч хэлэхдээ “Автомашины загварыг гаргахдаа хурдыг урьтал болгоогүй. Гэр бүлийн хайр шингэж, дотно мэдрэмж төрүүлэх машин бүтээхийг зорьсон. Модны цагираг жил бүр нэмэгддэгтэй адил өсөн нэмэгдэх үнэ цэнэ бий болгоно" гэжээ. Харин ахлах инженерийн хэлснээр усан завийг санагдуулам эх биеийг угсрахдаа хадаас, шураг хэрэглэдэггүй Окуриари гэх Японы уламжлалт аргачлалыг ашигласан байна. “Setsuna” гэдэг нь Буддын шашны цаг хугацааг илэрхийлсэн ойлголт юм. Энэ нэрээр дамжуулан хором мөч бүрийг бүрэн ашиглахыг сануулахын зорьсон гэж “Toyota Motor” онцолжээ.








 
Эх сурвалж: Moto.mn - Экспертийн индэр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэлээ мэдмэр 2016-04-09 05:57:46
    Эх бие байхдаа яахавдээ их бие гээч, удахгүй аав бие, ээж бие гэх юм байналдаа