Боловсролын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
УИХ-ын чуулганаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд байр суриа илэрхийлснээс Д.Оюунхорол гишүүн багш нарт хүйтний нэмэгдэл олгодог болох тухай санал хэлэв.

Тэрбээр “Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг оруулж ирж байна. Амьдралд нийцсан шийдвэрүүдийг оруулж ирсэн нь зөв болсон. Л.Гантөмөр сайдад талархал илэрхийлье. Ер нь баруун аймгуудын сумуудын сургуульд хүүхдийн тоо цөөн. Хувьсах зардал нь багаар очдог. Ийм сургуулиуд  хаагдах дээрээ тулдаг. Итгэлцүүрт өөрчлөлт оруулахдаа байр байршлыг нь бас бодолцож, хүйтний нэмэгдлийг өгөх ёстой.  Энэ жил өвөл хүйтэрсэн. Багш нартай уулзахад хүйтний нэмэгдлийг заавал олгож өгөөч ээ гэсэн саналыг тавьж байна. Цаашдаа баруун аймгуудад хүйтний нэмэгдлийг итгэлцүүр дээрээ суулгаж өгөх хэрэгтэй.Ашгийн болон ашгийн бус цэцэрлэг, сургуулийг төрөөс санхүүжилт дээр нь дэмжих нь зөв” гэсэн юм.

Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Харин одоо Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2016-04-08 12:29:57
    Багш нарын үндсэн цалинг нэмэхгүй бол бүгд гуйлгачин боллоо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • багш 2016-04-08 07:12:58
    7-8 настай хүүхдийг сургуульд элсүүлж болохоор хуульчилж, эргүүтсэн үү?