Монголбанкны мэдээлэл задруулсан гэх хэргийн шүүх хуралд Г.Уянга гишүүн гэрчээр оролцоно
Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны  удирдлагууд маш их хэмжээний мөнгийг урамшуулал нэрээр захирлууд болон ажилчдадаа тараасан гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан.  Тэгвэл энэ тухай баримтыг Ш.Чулуунбаатар гэгчийг задруулсан хэмээн буруутгаж, энэ хэрэг өдгөө шүүх дээр очсон. Хэргийг шүүх хурал  өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  зарлагдаад байсан ч шүүх хурал хойшлогдсон байна. 

Ямартай ч УИХ-ын гишүүн Г.Уянга энэ хэргийн шүүх хуралд гэрчээр оролцохоо мэдэгдээд байгаа.  Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ “Өнөөдөр Ш.Чулуунбаатарын шүүх хуралд гэрчээр оролцоно. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон мэдээлэл баримтыг задруулсан гэж Ш.Чулуунбаатарыг жил гаруй ажилгүй цалингүй тарчилгаж байна. Би түүнийг танихгүй бөгөөд мэдээллийг түүнээс аваагүй, харин ч Монгол банкны Шилэн дансны хуулиар ил байх ёстой мэдээллийг нууцалж хууль зөрчиж байжээ. АТГ-аас энэ асуудалд хэрэг үүсгэх боломжгүй гэж хариу ирсэн болно” гэсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүн 2016-04-08 23:04:54
    Шударга ёсыг дээдэлж эх орондоо сайхан амьдрах юмсан
  • ай 2016-04-08 11:06:40
    Идсэн уусаныг нь ил хэлчихвэл нууц задруулсан болоод байвал,яах ууу өөө
  • нүүр царай нь энэ 2016-04-08 04:22:32
    АН ынханы үнэн нүүр царай аливаа хууль бус зүйлээ дандаа нууц нэрээр хааж өнгөн дээрээ шилэн данс шударга байдал гэж худал ярьдаг хүмүүс шүү дээ
  • Батаа 2016-04-08 04:07:40
    Энэ одоо юу болж байна аа эрхмүүдийн идсэн уусаныг монгол хүн мэдэх эрхгүй юу
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах