Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргуулна
УИХ-ын чуулган хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулжээ.
-Боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулиудын төсөлд  дараах гол үндсэн өөрчлөлтийг оруулсан байна. 
-Боловсролын чанарын баталгаажилтын үр нөлөөг  сайжруулж,  хяналт-шинжилгээний тогтолцоог оновчтой болгон, магадлан итгэмжлэх байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгож, чанарын дэвшлийг хөхиүлэн дэмжсэн хөшүүрэг бий болгоход чиглэсэн зохицуулалтыг тусгасан.
-Боловсролын сургалтын байгууллагын ашгийн төлөө ба ашгийн төлөө бус  статусыг нарийвчлан тодорхойлж, засаглал, өмчлөл, санхүүжилт, сургалтын байгууллагын удирдлага, засаглалын  зарчмыг илүү тодорхой болгон томьёолсон.
-Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх, насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх, боловсролын баримт бичгийг дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох, өдөр өнжүүлэх үйлчилгээ зэрэг нийгмийн хөгжил болон нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуух зохицуулалтууд,
-Дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд тулгуурласан байх,
-Дээд боловсролын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтоож, дээд боловсролын сургалтын байгууллага нь хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж,  тасралтгүй хөгжлийн чиг хандлагыг  дэмжих байдлаар өөрчилсөн,
-Дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, сургалт, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн гурвалсан холбоог дэмжиж, гарааны компанийг байгуулах, шинжлэх ухааны парктай хамтарч ажиллах харилцааг нээлттэй, олон талын боломжийг ашиглахуйц болгох
-Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших насны хүүхдийн сурч боловсрох эрхэд хамаарах асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх, асран хамгаалагч нь хуваалцах,
-Боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох, хуулийн зохицуулалтгүй орхигдсон зарим харилцааг хуулиудад тусгах, хуульд заасан зөрүүтэй нэр томъёог цэгцэлж нэг мөр болгох зэрэг зохицуулалтыг  тусгажээ.

Дээрх асуудлуудаар гишүүд саналаа хэлж, төсөл санаачлагдад асуулга тавьж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ихэнх гишүүд “хуульд салаалсан утга байх ёсгүй. Хэрэв тэгвэл иргэд төрөөгдөлд орно. Тэгэхэр хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ороод 12 жил сураад төгсөх ёстой. Хүүхэд эрхээ эдлэх ёстой. Хоцорч болохгүй. Малчдын асуудал хүнд. Гэхдээ үүнийг шийдэх ёстой”гэцгээж байна.

Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг эхчүүдээс гаргах асуудалд “Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг хүүхдүүдээс авахад болохгүй зүйлгүй гэдэг саналыг гишүүд хэлж байна. Ингэснээр хүүхдүүдийн хоолны чанар сайжирна” хэмээн ярьж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Су.Батболд, хувийн дунд сургуулиудын төлбөр хэрээс хэтэрч, хэт үнэтэй байна. энэ асуудлыг анхааралдаа аваач. Хүүхдүүдийг мөнгөтэй үгүйгээр нь ялгаж, ийм өндөр төлбөр тогтоох ямар үндэслэл байна вэ гэдэг санааг хэлэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yt 2016-04-10 21:51:18
    Hvvhdvvded ogdeg Mongo 30€ bolgoh heregtei!!!!! .sard 9€ avdag hvvhdvvd jaj hoolniihoo mongiig toloj amjih ve???????????
  • зочин 2016-04-08 03:12:32
    Соц нийгэмийн үед ч гэсэн бид бас хүүхдийн цэцэрлэгийн мөнгө гэж төлж байсан. Нам хайр зарлаад больсон. Уул нь өнчин өрөөсөнөөс нь бусдаас бага зэрэг мөнгө авч ...