Хогны машинууд автомат ачигч төхөөрөмжтэй болжээ
Нийслэлийн дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 118 хог тээврийн автомашинд автомат ачих төхөөрөмж суурилуулж эхэллээ. Уг ачих төхөөрөмжинд зориулагдсан 450 литрийн багтаамжтай 1650 ширхэг метал хогийн савыг өдөр тутам хог хаягдал үүсдэг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулахаар төлөвлөсөн байна.
 
Одоогоор ерөнхий боловсролын 119 сургууль, 176 цэцэрлэг, нийслэл, дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын гадна талбайд байршуулж эхэлсэн бөгөөд дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хогийн савыг хуваарилж, тараах ажлыг хийж байгаа юм байна. Энэ ажлыг дөрөвдүгээр сардаа багтаан жигдрүүлнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.