В.Путин үндэсний гвард байгуулав
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зохион байгуулалттай гэмт хэрэг болон терроризмтай тэмцэх гол чиг үүргийн дор шинэ Үндэсний гвардыг байгуулахаа мэдэгдэв. Энэхүү хүчнийг Дотоодын цэргийн алба хаагчдаас бүрдүүлэх бөгөөд В.Путины бие хамгаалагчаар ажиллаж байсан Виктор Золотов удирдах юм байна. Харин Виктор Золотов ажлаа Батлан хамгаалахын сайдад бус, ОХУ-ын Ерөнхийлөгчид шууд тайлагнах чиг үүрэгтэй байх тухай “Би Би Си” агентлаг өчигдөр мэдээллээ.
 
В.Путины хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Үндэсний гвардын чиг үүрэг нь дээр дурьдсан терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна Засгийн газрын онцгой объектыг хамгаалах, хил хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлэх, хууль хэрэгжилт, галт зэвсгийн худалдаанд хяналт тавих ажээ. Гэхдээ ирэх есдүгээр сард болох сонгуультай энэ удаагийн Үндэсний гвард байгуулах В.Путины шийдвэр ямар ч холбоогүй гэдгийг Дмитрий Песков мэдэгдлийнхээ үеэр онцолсон байв. В.Путин Кремльд Аюулгүйн албаны гол гол албан тушаалтнуудтай уулзах үедээ энэ талаар мэдэгджээ.
 
Тэрбээр “Бид гүйцэтгэх засаглалын шинэ байгууллагыг байгуулна. Дотоодын цэргийн баазад тулгуурлан терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний гвардыг байгуулж байна” гэсэн байна.
 
Үндэсний гвардын талаарх яриа албан тушаалтнуудын дунд олон жил үргэлжилсний эцэст эдүгээ байгуулагдахаар боллоо. Гэхдээ яг хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч, ОХУ-ын Ерөнхийлөгч дээрх шийдвэрийг гаргасны дараа барууны орнууд хийгээд зарим сөрөг хүчний лидерүүд ирэх есдүгээр сард болох сонгуулиар эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилсэндээ Үндэсний гвардыг байгуулсан хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаар илэрхийлээд байна.
 
Тухайлбал, Оросын ардчилсан хүчний “Яблоко” намын лидер Эмилия Слабунова “эсэргүүцлийн хөдөлгөөнийхнөөс өөрсдийгөө хамгаалах эрх баригчдын нэг оролдлого” гэж үзсэн бол цэргийн шинжээч Александр Гольц Украин, Гүрж зэрэг улс оронд болсон “Өнгөний хувьсгал” болохоос Оросын эрх баригчид эмээсэндээ Үндэсний гвардыг байгуулсан хэмээсэн юм.
 
Цаашдаа Үндэсний гвард хүчирхэг цэргийн хүчин болох нь гарцаагүй. Тиймдээ ч энэ байгууллагад 400 мянган дотоодын цэргийн алба хаагч хамаарахаас гадна танк, хүнд зэвсэг техник, байлдааны нисдэг тэрэг зэргээр зэвсэглэх шаардлагатай болох юм. Өнгөрсөн хоёрдугаар сард В.Путин ирэх есдүгээр сарын 18-нд болох сонгуулиар гадаадын улс орны зүгээс ард иргэдийг өдөөн хатгасан үйл ажиллагааг зохион байгуулж болзошгүйг анхааруулж байсан удаатай.
 
Тодруулбал, нийслэл Москва хотноо эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах замаар сонгуульд саад хийхийг оролдож болзошгүй хэмээн барууныхныг хардаж байсан ч, холбогдох хүмүүс нь үгүйсгэсэн. 2011 оны парламентын сонгуулиар ОХУ-ын хот бүрт хэдэн мянган хүмүүс санал хураалтыг будлиантуулсан, сонгуулийг луйвардсан гэх үндэслэлээр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ.
 
Гэвч тухайн үед сөрөг хүчний хэдэн хүмүүс баривчлагдан шоронд хоригдсоноор тэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн намжиж байсан юм. Ямартай ч, одоогоор Үндэсний гвард байгуулагдах нь тодорхой болсон ч, яг хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэх нь тодорхойгүй байна. Харин уг байгууллагыг удирдах Виктор Золотов гэж чухам хэн болох тухай товчхон мэдээллийг хүргэе.
 
Виктор Золотов гэж хэн бэ

 
Виктор Золотовын тухай мэдээлэл ер нь тун бага байдаг аж. Эдүгээ 62 насны босго алхсан Виктор Золотов ихэвчлэн улс төрийн шинж чанартай мэдэгдэл гаргах үедээ л хэвлэлийнхний анхаарлыг татдаг байна. Гэхдээ ихэнхи ажиглагчид түүнийг В.Путины ойрын хүн төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн үнэнч нөхдийн нэг гэж үздэг юм. Ажилчин ангийн гэр бүлд төрсөн В.Золотов ажлынхаа гарааг машины үйлдвэрт засварчнаар эхлүүлж байсан бол дараа нь Улсын Аюулгүй байдлын хороонд орж ажиллаж эхэлжээ.
 
Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг Зөвлөлт холбоот улсын Аюулгүй байдлын албанд ажиллаж өнгөрүүлсэн гэж хэлж болох аж. Харин 1994 онд Санкт Петербург хотын захирагч асан Анатолий Собчак болон түүний орлогчоор ажиллаж байсан В.Путин нарын бие хамгаалагчаар ажиллах болжээ. Энэ үеэс л ирээдүйн Ерөнхийлөгчтэй дотносч, жүдогийн бэлтгэлийг ч хамтдаа хийдэг байсан гэнэ. Улмаар 1999 онд В.Путин Ерөнхий сайдаар сонгогдох үед В.Золотов түүний аюулгүй байдлыг ханган ажиллах болжээ.Тэрбээр энэ ажлаа 2013 он хүртэл хийж, 2014 оноос Дотоод хэргийн яаманд орж, Дотоодын цэргийн албыг удирдан ажиллах болсон байна.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl m 2016-04-22 03:32:38
    ta nar yu ch gej xucaldaad nemergui l dee kkkkk uursdiiguu yaay gej bj
  • зочин 2016-04-09 07:19:40
    Путины байдал ч хүндхэн л байгаа юм байна даа, ямар аргатайдаа л ингэх вэ дээ
  • MULLER 2016-04-09 03:53:47
    SS-iin REICHSFUHRER ZOLOTOV
  • Ц.Мягмар 2016-04-08 11:26:29
    Дэлхийд хүчирхэг армитай, зэр зэвгээрээ аль ч улстай зүйрлэх аргагүй хүчирхэг гүрэн гвардаа байгуулна уу, армиа шинэчилнэ үү мань мэтэд хүртээлтэй зүйл гэж үү.
  • зочин 2016-04-08 05:39:10
    Оросын сайтад бичсэнээр Сирийн дайнаас болж төрийн эргэлт гарах шахсан болоод өөрийгөө хамгаалах арга хайж байгаа байх
  • ЗОчин 2016-04-08 03:52:53
    Авчирч Нэг жил ажиллуулах юмсан.
    • МЕСТНЫЙ 2016-04-08 10:47:15
      ЯАСАН БӨЛДГӨӨ ХАГА БАЗУУЛАХ ГЭСЭН ЮМ УУ ЭСВЭЛ БӨГСИЙГ НЬ НЭВТ ДОЛООХ ГЭСЭН ЮМ УУ ОЧООД Л ТЭГЭХГҮЙДЭЭ
  • UB 2016-04-08 03:42:45
    odoo manai alialagch EEBII duuriaj tenegtnee
  • HIMMLER 2016-04-08 02:50:08
    MANAI SS-IIG HUULBARLASAN BAINA. PATENTIIN MUNGUU UGUUREI. SS-IIN DIVISIONUUD GADAADIIN DAISANTAI BAILDAHAAS ILUU DOTOODDOO ILUU BAILDSANDAA.