Аминд халтай ёс зүй
Монгол ардын зүйр цэцэн үгс нь хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой "хүн нэрээ тогос өдөө", "нэр хугархаар яс хугар" гэх зэрэг үгсээр арвин баялаг. Эдгээр үгс нь нэр төрийг эрхэмлэн дээдлэхийг чухалчилсан хэллэгүүд юм. Эндээс харахад нэр төр гэгч нь байж ч болох, үгүй ч байж болох, байсан нэг нь гээгдэж, хаягдаж, орхигдож, үрэгдэж болох эд ажээ. Тэр бүү хэл бусдад булаалгуулж, хулгайлагдаж ч болох мэт. Нэр төрөө алдах вий хэмээн нойр, хоолгүй манаж, сахиж явах ёстой хийсвэр биет ч юм шиг. 

Цахим орчинд нэг өдрийнхөө амьдралын тэн хагасыг зарцуулдаг өнөөгийн нийгэмд хүний нэр төрийг гутаан доромжлох асуудал бишгүй л олон гарна.

Нэр төрөө алдсан хүний эцсийн сонголт нь амиа хорлолт байдаг.
 
Нэр төрөө алдсан хүний эцсийн сонголт нь амиа хорлолт байдаг гэнэ… Яагаад?




Канадын иргэн 15 настай аманда тодд. 2013 оны 10 сарын 10 ны өдөр амиа хорлосон.
Аманда амиа хорлохоосоо 3 хоногийн өмнө youtube сайтад амиа хорлох болсон шалтгаанаа тайлбарласан байдаг.
Амиа хорлох болсон шалтгаан нь: Амиа хорлохоосоо нэг жилийн өмнө интернэтээр танилцсан нэгэн залууд өөрийн цээж нүцгэн зургаа явуулсан бөгөөд өнөөх залуу нь зургийг нь олон нийтийн сүлжээнд ил байршуулжээ. Үүний улмаас тэрбээр найз нөхөдгүй болж бусдын доог тохуу болжээ. Энэ явдлаас үүдэн талийгаач охин сэтгэл санаагаар унаж, гүн хямралд орсон байна.

Удалгүй Аманда Тодд сургуулиа сольж бүгдийг шинээр эхэлжээ. Түүнд сургуулийнх нь нэгэн залуу таалагдаж уулздаг болсон ч тэрхүү залуу нь найз охинтой байсан байна. Тэдний уулздагийг мэдсэн найз охин нь Амандаг хүч хэрэглэн зодож фэйсбүүк хуудсанд түүний зодуулж буй бичлэгийг тавьж, харааж, доромжилжээ.

Тэрээр энэ бүхнийг тэвчилгүй амиа хорлохоор шийдсэн байна. Аманда видеонийхоо төгсгөлд “Надад хэн ч алга, намайг гэх хэн нэгэн хэрэгтэй байна. Би яагаад амьдарсаар байгаа юм бэ гэж өдөр болгон өөрөөсөө асуудаг. Бүх зүйл миний алдаа”гэж хэлсэн байдаг.



Тэгвэл Монголд 2016 оны гуравдугаар сарын 11 –нд Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн ойролцоох 57дугаар байрны дээврээс нэгэн охин үсрэхийг завдсан. Тэрбээр байрны дээвэр дээр 11.00 цагийн үед гарсан байна. Гэхдээ түүний амийг аварч чадсаныг энд дурьдах нь зүйтэй. Тухайн үед хүмүүс  ар гэрийн шууд харилцаа, бага насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гэх мэт янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй гэж тайлбарлаж байсан.Удалгүй охины анхны мэдүүлэг олон нийтийн өмнө ил болсон. 

Охин анхны мэдүүлэгтээ ийн хэлж байжээ.

Сургуульд нь гарсан цуурхалаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн гэж хэлж байсан гэнэ. тус үйлдлийг гаргахаас хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна. Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн хэмээн мэдүүлсэн байна.

Энэ мэтчилэн бусдын гутаан доромжлох үгсээс болж, өнөөдөр нэр төрөө алдаж, амьдрах итгэлгүй болж буй хүмүүс ганц хоёроор тогтохгүй.
Та бидний өдөр бүр хэрэглэдэг фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээ сайтад дурын нэг зарын эсвэл элдэв зүйл сараачдаг группэд орвол. Нэг нэгнийгээ доромжилсон, доош нь хийсэн, хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авч худлаа гарчиг өгч лайк шэйр цуглуулах гэсэн лайк шэйрны дон туссан хүмүүс битүү угтдаг.

Зөвхөн цахим орчин ч гэлтгүй бодит амьдрал дээр ёс зүйгүй авир гаргаж өөрийн хийгээд өрөөлийн амьдралыг бусниулж буй үйлдэл гаргаж байгаа нь зөв ёс зүй гэдэг асуудал нийгэмд үгүй болсныг гэрчилж байна.

Зөвхөн дээрх дурдсан хоёрхон бодит жишээнээс харвал ёс зүйгүй үйлдэл араасаа ямар их хор хохирол учруулдаг нь харагдаж байна.
 
Хувь хүний ёс суртахуунлиг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг энэхүү шинжлэх ухааныг танин мэдэх нь эрүүл нийгмийг цогцлоон бүтээхэд чухал ач холбогдолтой юм. Дор бүрнээ ёс зүйгээ эрхэмлэн дээдэлж зүй бус үйлдэл гаргахгүй байх нь та бид өөрийгөө болон өрөөлийг ирээдүйд учирч болох хор хохирлоос аварч болох юм.
 
Орхон их сургууль 4-р курсын оюутан Т.Дөлгөөн
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бод 2016-04-08 11:10:01
    манайд амиа хорлох шалтгааныг барууны орнууд шигээ шинжилж олдоггүй шд тэгсэн байж нэг л их барууны гэж ярих дуртайг нь яанаа
  • Irgen 2016-04-08 01:19:10
    Bie biendee ataarhaj, oshirhoj, handdagaa bolih heregtei, harahad shiruun doriun aashtai hun haldaad yariltsahad sain hun baih tohioldol zondoo shuudee,
  • Өм 2016-04-08 00:55:54
    Zuv sedeb bna