Лам, бөө нарыг яая даа
Шашин шүтэх эсэх нь хувь хүний асуудал ч гэлээ заримдаа яая даа байз гэж хүртэл бодогдох юм. Үнэн хэрэгтээ хун өвдөж шаналан элдэвтээ тулж, амьдралын өмнө өвдөг сөгдсөн тэр үедээ лам, бөө, үзмэрч, мэргэлдэг түргэлдэг, зурхайч энэ тэр гээд хэн байх нь хамаагүй ачтаны эрэлд морддог. Газар нутгийн хол, таних танихгүй, мөнгөтэй мөнгөгүй байх нь ердөөч сонин биш. Зардал мөнгөгүй бол байгаагаа зарж үрэх, үрэх зүйлгүй нь өр тавиад ч болов зүтгэх нь бий. Мэдээж туйлын зорилго нь цаг бусын зовлонгоос үтэр түргэн ангижрах явдал. Тэгээд л өнөө эрхэмд үр хүүхэд, хань ижлийнхээ хувь заяаг даатган буулгасан лүндэнг ёсоор болгох нь бий.
 
Жишээ нь, шар мах андахгүй шар зурхайч “Танайд саяхан шар цайвар царайтай бүсгүй хүн үдэш орой ороод гарч. Тэр эм өөрт наалдсан байсан муу муухай бүхнээ танай гэрт сэгсэрчихээд гарч. Яг тэр үед нь энэ хүн гэртээ ганцаараа байж таарч” хэмээн айлдахад ах дүү төрөл саднаараа өнөөх гай чирч ирсэн шар зүст эм нь хэн болохыг олох гэж сүйд болцгооно доо. “Тэр л байх, энэ л байх” гэцгээнэ. Гай нь таарч зурхайч ламын айлдсан дүр бүхий үйлт эмэгтэйд бэр эсвэл ах дүү дотроо нэр хүнд тааруу яваа нэгэн нь таарвал кинонд гардаг шиг золигт гаргах дээрээ тулж төрөл саднаараа үзэж чадахаа байна шүү дээ. Эсвэл ажил дээрээ хүнтэй муудалцсан байна. Тэр хүн нь хараачихаж гэвэл дууслаа. Байгууллага хамт олондоо гомдож туниад зогсохгүй, хамгийн сүүлд хэнтэй юунаас болж муудалдсан тухай хонон өнжин бодоод хүнээ олчихвол өнөө шидтэний хараал хариулах элс, давсыг ширээн дээр нь бусдын нүдийг хариулж байгаад цацах, өрөөнийх нь үүдэнд архи өргөх, хаалганы хавтас цуурганд элдэв зүйл хавчуулах гээд үйлийг гүйцэлдүүлэх шиг л болно.
 
Ялангуяа иймэрхүү зүйл тамирчдын дунд ихээхэн болдог юм шигээ. Нэгэн жинд өрсөлдөх, нэгэн зайд уралдах тамирчид бие биеийнхээ хувцас, цүнхрүү элс шороо цацах юу ч биш гэнэ лээ. Нэгэн өрөөнд хамтдаа амьдарч, бэлтгэл хийх хоёр бүсгүй үр нэгнийхээ дээр гарахын тулд унтаж байгаа нэгнийхээ толгой руу элс хийсэн, дэрэн доор нь улаан хар даавуу хийсэн тохиолдол гарсан тухай олны яриа байдаг. Уг нь тэмцээнд хэн сайн бэлтгэл хийж хөлсөө гаргасан нь ялалт байгуулах учиртай бус уу. Иймэрхүү хийхоосон зүйлд итгэн нэгнийхээ сэтгэлд юм хийн өөрийнхөө зүрх сэтгэлээр тоглох болсон нь чухамдаа хувь хүний асуудал ч гэлээ цаашид бодох л зүйл мөн билээ.
 
 Нөгөөтэйгүүр, сүүлийн үед бөөгийн шашин руу хэт хошуурах болжээ. Ингэж хэлснээр бөөгийн шашныг бүү шүт гэсэн үг биш. Мундаг, чадалтай, эрдэм төгс бөө нар байдаг л юм билээ. Харсаар байтал дөрвөн мөч нь татчихсан байсан хүнийг онгодоо буулгаад зүв зүгээр болгосон тохиолдолтой таарч л байсан. Учрыг нь лавлахад, өнөөх эр айлын мал хулгайлсныхаа шанд өрөөл татанхай болсон байсан юмсанж. Энэ бол өөр асуудал. Тиймээс уншигч танд зөвлөхөд жинхэнэ ёс жудгаараа яваа, тэнгэрийн сахиусандаа үнэнч, зан үйл нь мөн чанараа агуулсан тийм бөөг сонгох нь зөв гэх байна.
 
Тэгээгүй, мухар сүсгийнхээ гайгаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол нэг биш удаа гарах болсон аж. Саяхан гэхэд л 80 хувийн түлэгдэлтэй хүүгээ сахиад эмнэлэгт хэвтэж байсан эмэгтэй бөөгийн үгэнд итгэн Түлэнхийн төвийн сэхээний тасгийн цонхоор хүүхдээ оргуулан авч явтал хөөрхий хүү бөөгийндөө ч хүрч чадсан юмгүй замдаа амьсгал хураасан золгүй явдал гарсан байсан. Зальтай нөхдүүд бөөгийн өмсгөл өмсч, хэнгэрэг дэлдэн хүний хувь заяагаар тоглож байдаг сурагтай. Бас сурсан эрдмээр дулимаг бөөнцөрүүд ч бий гэнэ лээ. Лам нар ч ялгаагүй. Зөвхөн ажил явдал гарсан айлуудаар явж, маанийн ерөөл авч хэдэн төгрөг халааслаад явж байх сонирхол бүхий лам нарын тоо эрс өссөн талаар Төв гандантэгчилэн хийдийн тэргүүн нэгэнтээ өгүүлж байсан. Тэд гандан хийдээрээ сардаа ганц нэг үзэгдвэл их юм байх.
 
Энэ мэтчилэн лам бөө, зурхайч нарын ёс бус үйлдлийн талаар олон баримт дэлгэж болно. Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хэд хэдэн бөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг аж Тэднийг санамсаргүйгээр бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон хэргээр шалгаж байгаа гэсэн. Эцэст нь хэлэхэд, бөөгийн шашин хөгжлөө хөгжлөө гээд орчин цагийн анагаах ухааныг давж хөгжих нь юу бол. Эрээвэр хураавар орчлонд өөрийнхөө бөндгөрөөр явах шиг сайхан зүйл үгүй ч байж мэднэ.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-04-08 13:50:07
    Хүн үнэндээ юм харах сонсохдоо хязгаарлагдмал, ёстой л цөөхөн юм мэдрэх чадамжтай, бидэнд харагдаж үзэгдэхгүй асар их хэмжээний зүйлс, хүч, энерги, өөр оршихуй ...
  • zebyyn chagiin tenegyydiin meereldeen??? 2016-04-08 09:30:02
    Odoo yay geheb dee?zeb yumiig olj harahgyi bilegiin nyd chini sohorson bol?Lamaan orhiod bee ryy silj?Enee chagiin zebyynii bee gej hen baih be?tolgoi ni gasils...
  • Ажиглагч 2016-04-08 09:16:35
    Монгол 2 хүний нэг лам, бөө, үзмэрч, мэргэч төлгөчид. Хотын Захын гудам бүрт хийд, айл бүр хэд хэдэн бөө бна. Бас бөөгийн академи ч тоогоо алдлаа чааваас
  • Зочин 2016-04-08 08:35:39
    Лам ч, бөө ч зүгээр л бизнес шүү дээ. Оюуны чинь дутууг ашиглаж сэтгэлийн чинь хоосон зайг нөхөж байгаа юм.
  • Батаа 2016-04-08 07:32:01
    Чи л хол бай миний лам мөн бөө шүтэх эсэх чам шиг амьтанд ямар хамаа байнаа
  • зочин  2016-04-08 03:36:27
    ямарч бурханыг хэт шүтээд аз жаргалд хүрсэн хүн бий юу хүн өөрөө л ажиллаж амьдарч л байж зорилгодоо хүрдэг биз дээ
  • Зөвлөх нь  2016-04-08 02:28:54
    Өглөө болгон бөө нарыг хашраагаад өгөөч гэж ургах наранд сүү , оройд дал дөрвөн өндөр тавь. Арвайн гурилаар ламын дүрстэй балин хийж сор зал. Аяндаа намдана.
  • Оросоо 2016-04-08 02:00:51
    Бөө болон лам дэмий. Библийг шүтсэн нь дээр. Дэлхий дээрх хамгийн үнэн шашин бол Христосын шашин.
    • davaa 2016-04-08 06:26:44
      Анхны эр хүн Адамын хавирганаас аваад анхны эм хүн Еваг бүтээсэн гэдэг үү ,,, Хамгийн худал шашин Мүүнийхэн чинь бас Христээс үүссэн биздээ
    • korea 2016-04-08 02:40:56
      Muun xamgiin mundag shuu
  • teneguud  2016-04-08 01:54:15
    ajliin toloo muuadaltsahad mashin deeguur tsus asgasan asuudal nad tohioldson. baruun aimgiin humuustei muudval iim zuil ih hiideg sanagdsan.
  •  2016-04-08 01:42:58
    За чи муу боловсролгүй амьтан наад библиэ зөв уншиж сурчихаад үндэсний шашныг муучил.
  • Уншигч 2016-04-08 01:16:33
    Бичигчтэй санал нийлж байна. Ер нь бөө ч бай, лам ч бай мөнгө хөөж, хийж байгаа үйлээ орлогын эх үүсвэр болгоод эхэлбэл, мөнгөний шунал, дэвээр бузартсан тэрний...
    • Даваа 2016-04-08 06:33:28
      Бүх шашин мөнгө л хийдэг. Христийнхэн орлогынхоо 10 хувийг өг гэдэг бол Бөө нар тэнгэр сүнс ярьж сүрдүүлж, Буддийнхэн хурал ном хурах зэргээр мөнгө хийдэг
  • ZOCHIN 2016-04-08 00:51:19
    Хэт нэг талыг харж бичих юм сайн сайхан талууд зөндөө байна, Ингэж уламжлал болсон тахиж шүтэж ирсэн өвөг дээдэс, бурхан шүтээнээ буруутгахын оронд