Нам дамжсан Т.Ганболдыг сонгох хэрэг бий гэж үү
Сонгуулийн тов хоног хоногоор ойртох тусам нэр дэвшигчдийн тухай мэдээлэл чих дэлсэх болов.
Хөдөлмөрийн үндэсний нам “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдыг эгнээндээ элсүүлээд зогсохгүй сая төв хороогоо хуралдуулж, намын даргаараа сонгов. Мэдээж, олон нийт тус намыг ингэж ойр ойрхон намын даргаа солино чинээ санаагүй. Мөн бизнесмен Т.Ганболдоор удирдуулна чинээ бүр ч санаагүй.

Т.Ганболд гэгч энэ эрхэм улс төрийн карьераа эртнээс хөөсөн ч намдаа хөрөнгө оруулагчийн байр суурьнаас хэтрэхгүй байсаар МАН-д хэдэн жилийг зарцуулсан. Гэвч тэрбээр өнгөрөгч 12 дугаар сард сонголтоо өөрчилж, ХҮН-ийг сонгож, МАН-ыг орхисон юм.

Ер нь бол түүнийг улс төр, бизнесийн хүрээнийхэн андахгүй мэдэх ч түүнийг улс төрч гэхээс илүү бизнесмэн хүн гэдэг.
Иймээс түүнийг хөрөнгө мөнгөнийхээ хүчээр ХҮН-д хүчтэй байр суурь эзэлж намынх нь Төв хорооны гишүүн болсон. Түүгээр ч тогтохгүй ХҮН-д өнгөрсөн хоёр сар орчим хугацаанд болсон хагарал, тэмцлийг ч Т.Ганболдтой холбоотой гэх мэдээлэл ч хэдийн тархсан.
Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар  Т.Ганболдтой нийлэн Б.Найдалаа, Ө.Мөнхбат, У.Доржханд нарын залуусыг намаасаа шахсан гэх мэдээлэл бий.

Түүний талаар элдэв таагүй мэдээлэл их байдаг ч төгссөн сургууль, мэргэжлийн талаарх мэдээлэл тун хомс ажээ.
Гэхдээ тэрбээр нэг удаа ярилцлага өгөхдөө өөрийнхөө боловсролын талаар “Оросын 14 дүгээр сургуулийн франц хэлний сонгоны ангийг төгссөн. Тэр үеийн Гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний ангид ороход 1989 он байлаа. Жинхэнэ бужигнаж байсан үе шүү дээ. Сурахын хажуугаар ганзагын наймаанд олон жил явсан. Хийгээгүй наймаа, зөөгөөгүй бараа гэж байхгүй. Хойд хөршийн зах зээл том ч, барааны хомсдол их. Өмнөд хөрш маань үйлдвэрийн орон. Хоёр хөршийнхөө хооронд олон жил явсан даа. Бизнес маань өргөжөөд хагас хариуцлагатай хувьцаат компани байгуулсан. Тэр үед санхүүгийн тайлан, балансаа өөрөө хараад ойлгох шаардлага гарсан болохоор Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцсан. Дараа нь Германы бизнес маркетингийн сургуульд суралцах боломж олдсон. Ердөө ийм л боловсролтой хүн” хэмээн тодорхойлж байжээ.

С.В.Паушокийн луйврыг үргэлжлүүлэгч гэж түүнийг цоллодог

Тэгвэл түүний алдар нэрийг дагадаг маапаантай асуудлуудаас сөхье.
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан тэрбээр “Алтан дорнод Монгол” компанийн компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос худалдаж авахад түүний луйврыг үргэлжлүүлсэн хэмээн зарим хэвлэлүүд цоллож байжээ.

Тодруулбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа буюу 2014 онд хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр Дарханы цагдаад шалгагдаж байсан. Бүр баривчлан саатуулж байсан гэх юм билээ. Гэвч суллагдсан.
Түүнийг шалгах болсон үндэслэлийг дурьдвал, 2006-2009 он хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь ерөнхий нябо-гоор нь Н.Наранцэцэг гэдэг хүн ажиллаж байсан байдаг. Н.Наранцэцэг нь үйлдвэрийнхээ тамга, тэмдгийг хуурамчаар ашиглаж мөнгө завшсан хэргээр шалгагдаж буй тул энэ хэрэгтэй холбоотойгоор Т.Ганболд хуулийнханд хэрэгтэй болсон ч, тэр байцаалтаас оргон зайлсан тул түүнийг баривчилсан гэх юм билээ.

Мөн тэрбээр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад дараа нь Толдстрим инк" компанийн нэр дээр "Алтан дорнод Монгол" компанийг худалдаж авсан нь, түүнийг бас шалгагдахад хүргэсэн гэх. "Алтан дорнод Монгол”  гэж улсад их хэмжээний татварын өртэй энэ компани өдийг хүртэл толгойгоо илүүлж зоргоороо загнаж ирсэн талаарх мэдээлэл харин дарагдах хандлага давамгайлж ирсэн юм. Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой энэ компани засаг засгийн үед том артай явж ирсэн.
Тус компанийн  татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг аж.

Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас  5 тэрбум төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр  “Алтандорнод Монгол” ХХК-наас  807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  563,3 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгохоор  тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байгаа юм билээ.

Түүнийг ар томтой гэж ярьдаг. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гурван даргын нэг С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд юм билээ. Ахынхаа хамт Баянголын ард "Корпорейт-1-, МҮХАҮТ-ын дэргэд "Корпорейт-2" буудлуудыг болон мөн Нүхтэд зочид буудал босгосон.

Мөн тэрбээр Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн бөгөөд бизнесийн янз бүрийн асуудалд ч их орооцолдсон гэгддэг нэгэн. Гурван жилийн өмнө Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин 4 сая ам.долларын нэгэн баримт дэлгэж байсан нь бий. Түүнд Т.Ганболдыг холбоотой хэмээн шуугиад өнгөрч байлаа.

Ийнхүү мөнгө шамшигдуулсан хэргээсээ эмээлгүй намын дарга болтлоо дэвшсэн тэрбээр энэ сонгуулиар нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй. Харин түүнийг УИХ-ын гишүүн болгох эсэхээ сонгогч та л шийдэх юм.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХҮН 2016-04-08 07:07:28
    АРАЙ ГЭЖ ХҮН-ЫГ ЗОЛБИН НОХОЙН АМНААС ХҮЧЭЭР ШАХАМ ТУУЛГА УУЛГАЖ БАЙЖ ГУЛГИУЛТАЛ МОГОЙН АМ РУУ ГУЛСААД ОРЧДИЙМ ДАА
  • ХҮН намыг алчилаадаа 2016-04-08 00:32:47
    ГАНБОЛД гээд энэ нөхөр чинь явар залтай нөхөр гэж болдно. жинхэн бантан хутгадаг нөхөр ш дээ...ДЭМБЭРЭЛ ахтайгаа corporate svljee buudliin ezenд намын алуурчин
  • zochin 2016-04-07 12:36:44
    Ah duu 2 luivarchin hutlultsuud Mongolig zarj ideh ni l de
  • зочин 2016-04-07 12:10:49
    Ёо ёо ийм л юмнуудаас болоод сонгуульд ч оролцох хүсэлгүй, төрд ч итгэх итгэлгүй болчих юм даа.
  • zochin 2016-04-07 11:15:32
    ene HUN namiinhand ih naashtai handdag bailaa harin odoo bol bolison udiid alban tushaal bulaatsaldaj bulaigaa delgej bga yum chine turd darval . . ..
  • ard tumen 2016-04-07 10:49:59
    ХҮН-iig gaigui nam gej bodoj baisan chin bas l businessin luivarchdaar duursen nam yum bna. ed narin tuluu bi lav sanalaa uguhguie!
  • зочин 2016-04-07 09:59:09
    ХҮН ий залуучууд гайгүй нөхдүүд харагдсан. Дажгүй бхөө
  • зочин 2016-04-07 07:56:22
    ХҮН-Д САНАЛАА ӨГНӨӨ ТҮРГЭН СОНГУУЛЬ БОЛООСОЙ
  • Иргэн 2016-04-07 07:33:39
    Ганолдоо хэд ам битгий тоо зүгээр л урагшаа зүтгээд бай. МАНАН-г л устгаад монголд тус болж үзээрэй. Танай намыг дэмжинэ ээ
  • Иргэн 2016-04-07 07:31:37
    АН МАН-д бизнесменүүд маш олноороо байдаг тэр бүрийг ярьдаггүй хирнээ ХҮН намт ганц нэгхэн бизнесүүд байхаар ад үзэх юм аа. Энэ чинь чамд 3 надад 3хан гэдэг бол...
  • Батаа 2016-04-07 06:23:12
    Яагаад болохгүй гэж идээгүй уугаагүй шинэ хүн МАНАН-аас л дээр дэмжнээ
  • Зочин 2016-04-07 06:19:29
    одоо ч мөнгөтэй хүн л дийлдэг хорвоо шүүдээ
  • Хангай 2016-04-07 06:14:23
    Энэ бүтэхгүй ээ
  • zahialgat bicheechee 2016-04-07 06:10:23
    Ganbold ulsad tumurtei ordiig erguulj olj irsen yum shuu. tuuniig harin elbegdirj naiz sahal erdenebileg bolon Hudaldaa hugjliin bankind tenderguigeer ogson
  • POL 2016-04-07 06:10:22
    Ноён бол урваач нохой бол шарваач залуу даа. ХҮ нам өнгө мөнгөний нам гэдгээ баталлаа.
  • byamba 2016-04-07 06:04:43
    Businessmenuud uul ni Businessee hiigeed uls eh ornoo hogjuulehed l anhaarmaar yumaa.yugaa hiij uls tord oroh geed baidag yum boloo. ene hun uul; gaigui sain bu...