Цагдаагийн лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ
Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т өөрчлөлт оруулж, ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор албан ёсоор олгохоор болжээ. Иймд БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд өчигдрөөс эхлэн ялтай эсэх эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор цагдаагийн байгууллага олгож эхэлжээ.

Ялтай эсэх лавлагааг "Тодорхойлолт"-оор авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаах юм байна. Ингээд баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлж болох аж.Лавлагааны сан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотохонд байрлаж байгаа юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Новшийн төрийн хүнд суртал 2016-04-07 09:08:09
    Цагдаагийн тодорхойлолтыг ганцхан иргэний үнэмлэхээр авч болгодог болгооч. Бусад бичиг, баримтууд нэмж шаардаж тэнэгтэхээ болиоч цагдаагийн хувалзнуудаа
  • Zochin 2016-04-07 06:47:16
    Ëàâëàãààíû ñàíä ãàíö èðãýíèé ¿íýìëýõ áàéõàä õàíãàëòòèàé þì áèø ¿¿ . Òýíä äîëîîí áóë÷èðõ...
  • зочин  2016-04-07 06:29:48
    сонгууль дөхөхөөр УИХ -ын гишүүд худлаа манжлаж л байгаа биз дээ