Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай хэлэлцэж байна
 УИХ-ын чуулганаар “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар цааш хэлэлцэхээр боллоо. Ингээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Харин одоо “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хийлээ.

Энэхүү төсөл нь Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай юм.
Энэ талаар тэрбээр “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар хийж гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан юм.

Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрхи газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоосон болно.

Дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэнэ” гэлээ.
Тухайн газар нутагт хайгуул, олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг нөлөө гарч байгаа аж.

Одоогоор уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл тухайн газарт олгосон байдгаас 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба цул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдснаар байгаль орчинд бохирдол үүсгэх, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл нэмэгджээ.

Хайгуулын өрөм тавиж дээж авах зэргээр цооног ухсанаар тухайн цооногын нүхэнд зэрлэг ан амьтан, мал орж унаж эрсдэх асуудлууд ихээхэн гарч байгаа. Усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ нь эрс багассан ажээ.

Гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж байна
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.