Хаврын чуулган эхэллээ
УИХ-ын чуулган 09.00 цагаас эхлэх ёстой ч цагаасаа хоцорч дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.

Хуралдааны эхэнд хэлэлцэх “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.ССодномцэрэн танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж танилцууллаа.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа Улсын Их Хуралд уламжилжээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emee 2017-04-02 16:58:57
    Anx 13 ond 180200 tog oor tetebgert garaad 16 ond 250200 bolson ymsan.MAN tani amlaltad itgesench nasni xithgees chini xubi gutaj xoshorloo. Xaynxyrbaa darga