Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр
Эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг аж. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа"  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Дэлхийд хамгийн түгээмэл болоод буй энэ өвчин Монголын хүн амын дунд газар авч байгаа нь  нийгмийг эмзэглүүлсэн асуудал боллоо. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгмийн стресст өртөх, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл ихэссэнтэй холбоотой. 

Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.
•    Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
•    Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
•    Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
•    Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.