Өнөөдөр болох үйл явдлууд

09:30 цагт: “Ус ба ажлын байр” сэдэвт  хэлэлцүүлэг БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно.

10:00 цагт: Жил бүрийн 4 дүгээр сарын 07-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ талаар ЭМСЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал болно.

10:00 цагт: 9 дахь удаагийн Зүрхний хагалгаанд оруулах урьдчилсан үзлэг оношлогоо болно. Солонгос улсаас эмч нар ирж зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж түүнээс нийт 6 хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаанд оруулна. Хаяг: Офицеруудын ордноос цайз зах өгсөх зам 032 цэргийн ангийн хажууд THE SALVATION ARMY хаягтай 5 давхар шар барилга

11:30 цагт: Чингисийн талбайд  “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс иргэдийн саналд үндэслэн гаргасан “100 хар үйл явдал”-ыг зарлаж, “гутлын жагсаал” зохион байгуулна.

14.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл хийж, шүүн таслах ажиллагааны тулгамдсан асуудлуудаар шүүгч ажилтнуудтай уулзаж, санал солилцоно.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.