Сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр тогтоов
Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол байлаа. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.  

Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээнээс бага зэрэг доогуур байхаар тусгажээ. 2012 онд сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр зааж өгч байсан аж.  
 
Сонгуулийн ерөнхий хорооны даргын өгч байгаа тайлбараар 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-04-07 16:15:22
    mal tolgoitnyyd naad songyylaa zogsooj ylaan byrxand naad songyyliin möngöö garga.Songyyl bson ch xen ch sanal ögöxgvi