Панамын хуулийн компани болох “Моссак Фонсека” компанийн мэдээллийн санд үндэслэн АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрладаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциум 140 гаруй улстөрч, алдартай тамирчдын оффшор дансны тухай мэдээлэл болоод тэд өөрсдийн хөрөнгөө хэрхэн нууц татвараас зайлсхийсэн тухай дэлгэрэнгүй бичсэн нийтдээ 11 мянга орчим баримт бичгийг Германы сонинд хэвлүүлэн олон нийтэд дэлгэсэн билээ.
 
Тэгвэл дэлхийн улс гүрний удирдагчид, урлаг спортын алдартнуудын нэр багтсан энэхүү “Панамын баримт бичиг” нэртэй оффшор дансны дуулиантай холбогдуулан Франц, Испани, Австрали зэрэг орны хуулийн байгууллагынхан зарим байгууллага, хувь хүмүүст татварын шалгалт хийгээд эхэлсэн бол зарим улс орны төр засгийн тэргүүнүүд эхнээсээ суудлаасаа “ховхорч” эхлээд байгаа юм.
 
Үүний нэг нь Исландын Ерөнхий сайд. Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлаугссоны хувьд эхнэрийнхээ хамтаар Панамын “Моссак Фонсека” хуулийн байгууллагаас зөвлөгөө авч улс оронд нь санхүүгийн хямрал нүүрлээд байх үед хэдэн зуун мянган ам.долларын хөрөнгөө нуусан нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консерциумын дэлгэсэн оффшор дансны мэдээллээс тодорхой болсон. Ямартай ч, түүний хууль бус үйл ажиллагаа нийтэд ил болсны дараа нам нэгтнүуд нь түүнийг албан тушаалаас нь буулгахад санад нэгдсэн байна.
 
Мөн манай урд болон хойд хөршийн төрийн тэргүүнүүдийн нэр дурьдагдаагүй боловч, тэдний ойрын хүмүүсийн оффшор дансны талаархи мэдээлэл ил болсон билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дотны найзын сэжигтэй шилжүүлэгтэй холбоотой мэдээлэл ил болсоны дараа тус улсын Ерөнхийлөгчийн ордоноос мэдээлэл хийж, уг баримт бичгийн Орос улсын нийгмийн байдлыг тогтворгүй болгох “АНУ- ын хуйвалдаан” гэж үзэж буйгаар илэрхийлээд амжсан.
 
Тэгвэл “Моссак Фонсека” хуулийн байгууллагын үүсгэн байгуулагч анх удаагаа оффшор данстай холбоотой мэдээлэлд тайлбар хийлээ. Ингэхдээ гадаадаас тус байгууллагын дотоод сүлжээг хакердсан гэх тайлбарыг хийсэн юм. Рамон Фонсекагийн хэлж буйгаар одоогоор аль улсаас хакердсаныг тодорхойлох боломжгүй байгаа юм байна. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээлэл тус байгууллагын дотоод сүлжээ хакердуулсанд огт анхаарал тавихгүй атлаа нийтэд дэлгэгдсэн материалд илүүтэй анхаарч байгааг мөн дурьдсан байна.
Түүнчлэн, Панамын хуулийн байгууллага болоод Панамын Засгийн газар оффшор данстай холбоотой дуулианд ямар нэг хариуцлага хүлээхгүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байгаа юм. Рамон Фонсекагийн хийсэн мэдэгдэлтэй зэрэгцэх шахам АНУ-ын “Wall Street Journal” сонин ч “Моссак Фонсека” хуулийн байгууллагын үйл ажиллагааг сонирхож эхэлжээ.
 
Тус сонинд бичигдсэнээр “Моссак Фонсека” дэлхий даяар 240 мянга орчим оффшор компани байгуулсан гэнэ. “Моссак Фонсека” нь 1986 онд буюу Дэлхийн II дайны дараа бүр хүүхэд байхдаа Панамд ирсэн Германы иргэн Юрген Моссак гэгч пүүсээ Роман Фонсека гэдэг хуульчийн компанитай нэгтгэснээр ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэд тухайн үедээ Лондон хотод ажиллаж, амьдарч байжээ. “Тэд хоёулаа Панамын улс төрийн хүрээнийхэнтэй холбоотой байдаг гэж үздэг. Саяхныг хүртэл Фонсека Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варелагийн ахлах зөвлөгч байсан” тухай “Wall Street Journal” сонинд бичсэн байна.
 
Ямартай ч, оффшор дансны тухай дуулианаар цааш цаашдаа илүү сонирхолтой мэдээллүүд ил гарч магадгүй байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-04-07 09:49:14
    Манай авилагатай тэмцэх газарын эрхмүүд монголоос хэн байгаа тухай сонирхох байхдаа
    112.72.12.2
    Мэдэгдсэн Хариулах