МАНАН-г арилгая гэвэл, жижиг намууд нэгдэж, эвсэхээс өөр сонголт алга
Ээлжит сонгуулийн сураг чимээ ойр дуулдах болж, ажин түжин байсан улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Сүх жанжны талбай өдөр бүр л элдэв янзын дэглэлттэй жагсаал хөдөлгөөнөөр амь орж, саарал ордонд тухалсан улстөрчдийн ам нь ард түмний төлөө дуугарч, бас хөдөлж эхэллээ. УИХ-ын болон нийслэл, аймаг, дүүргийн сонгууль болоход ердөө хоёрхон сарын хугацаа үлдээд байгаа. Тийм ч учраас улс төрийн  намууд хөдөлгөөнд орох нь дамжиггүй. Эвсч нэгдэх, хамтрах тухай яриа эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай суудалгүй жижиг намуудын амнаас гарч, эвийн хүчээр эх орноо нэгтгэх сүржин уриа ч дуулдах болов. УИХ-ын намрын чуулган завсарласны дараахан МАН-аас МАХН-тай хамтарч ажиллах тухай яриа хэлцэл эхлүүлсэн. Хамтдаа баярлаж цэнгэсэн хоёр “Энх”- ийн хамтын ажиллагаа ахисан зүйлгүй ч бас огт дуусчихаагүй дүлэгнэсээр.

Хоёр намын зүгээс хамтарч ажиллах тухай асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан ч сонгууль болох хугацаа улам бүр дөхсөөр байгаа энэ үед ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус байгаа юм. Харин эрх барьж буй АН-ынхан хамтарч ажиллах, улмаар эвсч нэгдэх саналыг ИЗНН-д хүргүүлсэн ч үгүй гэсэн хариулт авсан юм. ИЗНН-ын гишүүд АН-тай нэгдэх нь 16 жилийн улс төрийн түүхээ баллуурдсан хэрэг болно гэж үзсэн учраас тэдэнд татгалзсан хариу өгчээ. Энэ мэтээр ирэх сонгуулиар ирц хүрэхгүй байх, эсвэл санал хуваах магадлалтай гэсэн намуудыг хоёр том нам эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгахаар улайрч байна.
 
Ер нь ардчилалд шилжсэнээс хойшхи өнгөрсөн 26 жилийн хугацаанд ээлжилж төр барьсан улс төрийн хоёр том хүчнээс цаашид юу ч хүлээгээд нэмэргүй гэсэн бодол иргэдэд төрөх болсон. МАНАН л биш бол өөр хэн ч байсан яах вэ гэсэн бодолтой хүмүүс олширч байгаа учраас гуравдагч хүчний орон зайг нөхөх намуудыг эгнээндээ нэгтгэх, ирэх сонгуулиар олонхи болохын төлөө тэд улайран тэмцэж байгаа нь энэ юм. Хуульдаа хүртэл жижиг намуудыг боомилсон, тэдэнд боломж олгохгүй байх заалт оруулсныг хэн бүхэн мэдэж буй.
 
Энэ тохиолдолд хэрхэх вэ. Дэмий л өмд, гуталтай жагсаал хийж шударга ёсыг эрж суух уу. Эсвэл хэвлэлээр мэдэгдэл шидэн бухимдаж, хий дэмий л хоёр намыг зүхэж суух хэрэг үү. Аль ч тохиолдолд тэд шийдсэн үйлдэл хийнэ. Нэгдэж хамтарч ажиллах тухай ярьж, хэлэлцүүлэгт урьж “хайр зарлаж” гүйчихээд эцэст нь АН-тай тохироод жижгүүдээ жийж орхисон Ардын намаас юу ч хүлээх хэрэггүй юм. Албан тушаалын төлөө нэр хундээ л үл тоон дотооддоо “алалцаж” байгаа АН-д ичих булчирхай байхгүй. Тиймээс ирэх сонгуулиар аль нэг нь олонхи болж, ИЗНН, МАХН, МҮАН гэсэн ганц нэг улс төрийн хучин суудал авч чадвал их юм болох нь. Дөрвөн жил хамтарч иддэг, уудаг харилцан бие биеэ шантаажилдаг улс төр үргэлжилнэ.
 
Тиймээс энэ бүхний эсрэг улс төрийн намууд үр дүнтэй аргаар тэмцэх цаг нь болсон байна. Улс төрийн бусад нам эвсэл үнэхээр л ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг бол нэгдэж нийлээд, эвсээд ирэх сонгуульд ормоор байгаа юм. Гишүүд дэмжигчид цөөхөн, эсвэл нэр дэвшүүлэх боловсон хүчин дутмаг бол бүгдээрээ нэгдэж нийлээд 76 тойрогт хүнээ нэр дэвшүүлэхэд болохгүй гэх зүйл үгүй. Үүнийг ч улс төрийн намууд олж харчихаад нэгдэж л орохгүй бол бид ялалтад хүрч чадахгүй хэмээн бусдыгаа уриалж эхэлжээ.
 
Тухайлбал, МНН-ын дарга О.Бум-Ялагч ярилцлагадаа “Ер нь манай улс төрийн хүчнүүд зүүний, барууны гэдгээрээ ялгарчихсан. Бид бол М.Энхсайханы байгуулах гээд байгаа эвслийг барууны үзэл баримтлалтай байх болов уу гэж хараад байна. Түүнд нь бизнесмэнүүд, “Буян”-гийн Жагаа, Уламжлалын нэгдсэн намын Батболд, “Эрэл” компанийн “Эх орон” намынхан гээд л багтах байх. Нөгөө талд нь зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МНН, МАН, МАХН-ынхан байна. МНН, МАХН-тай хамтраад сонгуульд яаж орох вэ гэдгээ яриад эхэлчихсэн байна. Одоо Эмэгтэйчүүдийн үндэсний намтай ярилцаж байгаа. Бид бүлэг болж л сонгуульд оролцохгүй бол дан дангаараа оролцох боломж байхгүй. Хуулиа дагаж л улс төрийн намууд бүлэг болох гээд байна” хэмээн ярьсан юм. Энэ тухай яриа хэлцэл ч сүүлийн өдрүүдэд эрчимтэй явж буй. Хөгжлийн хөтөлбөр, Монгол консерватив нам хамтын эвсэл байгуулснаа зарласан.
 
Нөгөө талд ХҮН-тай эвсэх 11 намын нэр дуулдсан ч энэ мэдээлэл баталгаатай бус, эвсэл байгуулах шийдвэрийг С.Ганбаатар дангаараа гаргах боломжгүй, ташаа мэдээлэл ажээ. 11 намыг нэгтгэж эвслийг удирдах даргаар нь яригдаж байсан С.Ганбаатар “Тийм мэдээлэл гарсныг хэвлэл мэдээллээс харлаа. Саяхан хөдөө явж байгаад ирлээ. ХҮН-ын хувьд аливаа нам эвсэлтэй, эсвэл эвсч сонгуульд орохын тулд ХҮН-ын Төв хороогоор шийддэг.
 
Тэгэхээр ХҮН-ын гишүүний хувьд дангаараа шийдвэр гаргах, төлөөлөх эрх байхгүй. ХҮН-ын дүрмийн дагуу Төв хорооны шийдвэр гарч байж аливаа нам эвсэлтэй сонгуульд эвсч орох тухай шийдвэр гардаг. Одоогоор шийдвэр гараагүй. Ер нь сонгуульд ойртсон. Цаг хугацааны хувьд нэгдэж, эвсэх асуудал оройтсон. Манай намын хувьд сонгуульд амжилттай оролцохын тулд бүхий л чаддаараа ажиллаж байна даа” хэмээн ярьсан аж. Өөрөөр хэлбэл, ИЗНН-тай тохирсон яриа хэлцэл, МНН-ын тавьсан хүсэлтэд тэд нааштай хариу өгөөгүй, тохирч чадаагүй гэдэг нь тодорхой болж байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан Уламжлалын нэгдсэн нам, БНН, Эх орон намаас гадна ИЗНН-д эвсч сонгуульд орох албан тоот хүргүүлжээ.

Энэ мэтээр үзэл баримтлал, үнэт зүйл ойролцоо улс төрийн намуудын эвсч нэгдэх ажил эхлэлээ тавьсан ч үр дүн гарахгүй байгаа нь чамлалттай. УИХ-ын сонгууль болоход хоёр cap, намууд сонгуульд оролцох эсэх, сонгогчдоо зарлахад cap хүрэхгүй хугацаа үлдчихлээ. Тиймээс улс төрийн намууд өнөөдрийн жижигхэн амбийц, эрх ашгаа хойноо тавьж, маргаашийн төлөө, МАНАН-г арилгахын төлөө хамтарч, эвсээд сонгуульд орвол дэмжлэг авах нь тодорхой. Тэртэй тэргүй сонгуулийн хуулиар жагсаалтад нэр дэвшигч оруулахын тулд заавал тойрогт нэр дэвшигч өрсөлдүүлэх хууль баталчихсан учраас үзэл баримтлалаараа, эсвэл улс эх орны хөгжил гэсэн үнэт зүйлээрээ бүгдээрээ нэгдээд сонгуульд орвол сайнсан. Тус тусдаа бага хөрөнгө зарж, том мөнгөөр тоглоомд оролцож буй МАНАН-г дийлэх гэж аргаа барах бус бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ мөнгөө цуглуулаад хамтын хүчээр тэдний эсрэг зүттгэвэл ядахдаа л УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудал авч л таараа. Ингэснээр илүү олон намын төлөөлөлтэй болж МАНАН-г сарниулах ч юм билүү. Энэ шийдвэрийг хэрвээ парламентад суудалтай болон суудалгүй намууд гаргаж чадахгүй бол ирэх сонгуулиар тэд дахиад л ялагдал хүлээнэ. Дийлэнх олонхи нь сонгуульд өрсөлдөх боломжгүй ч болж мэднэ. Үр дүнд нь дахиад л МАНАН бий болж, Монголын төр утга учиргүй талцал хуваагдал, хэрүүл, шантаажаар үргэлжлэх биз.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-04-19 13:54:22
    Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өч...
    45.117.34.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-07 08:14:07
    Манан дахиж битгий төрд гараасай Энхболд Мөнхоргил Баяр Энхбаяр шоронд орох естой луйварчид авилгачид
    103.57.94.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-04-07 05:50:18
    жижиг намууд нэгдэж МАНАН-г гаргамааргүй байнаа
    112.72.12.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2016-04-07 03:05:59
    УИХ-ын гишүүдийг тангарагаа өргөсөн өдрөөс нь намаас нь түдгэлзүүлэх юм бол нам намын бүлэг гэж элий балай юм яриад бхгүй амар юм биш үү?
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-04-07 09:05:19
      Парламентийн засаглалтайгаа мартсан уу хө 124.158.1116 минь ээ?
      103.9.90.130
      Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-04-07 01:02:04
    МАНАН = ЖИЖИГ НАМУУД ялгаагүй. Харин ч жижгүүд чинь өлөн гуринх цөөвөр чоно шиг амьтас байгаа. Цорын ганц гарц нь улс төрийн намуудыг хуулиар өөрчлөх!!!!!
    202.179.24.171
    Мэдэгдсэн Хариулах