Тус байнгын хороонд өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, санал ихээр ирсэн байна.

Тодруулбал, иргэд баримтаа цуглуулан сугалаанд оролцож, худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах сонирхолтой байдаг бол аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсээд байгаа гэв. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд баримтыг нь хэвлэж өгөх үүрэгтэй ч 50 сая төгрөгөөс бага орлоготой бизнес эрхлэгчид баримт хэвлэдэг өртөг өндөртэй бүртгэлийн машин худалдан авах ёстой болсон нь хүндрэл учруулж байгаа талаар өргөдөл, санал ирүүлжээ.

Иймд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зүгээс иргэдийн өргөдөл, саналын дагуу Ажлын хэсэг байгуулж, ажилласан байна. Татварын байгууллагын зүгээс 50 сая төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг бүртгэлийн машин авахыг шаардахгүй гэдгээ албан бичгээр тус байнгын хороонд мэдэгджээ. Харин 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд  Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн шаардлага хангасан бүртгэлийн машиныг авах үүрэгтэй юм байна.  

Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд “Да хүрээ” захтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзсан байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед 10.000 хүний ажлын байрыг бий болгож байгаа “Да хүрээ” захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулах саналыг тавьжээ. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээллийг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдааны үеэр авах болсныг сэтгүүлчдэд дуулгалаа. Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын дүгнэлтийг хуулийн хугацаанд нь гаргаж, шуурхай ажиллах холбогдох албаны хүмүүст тус байнгын хорооноос даалгасан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-07 15:52:25
    Да хүрээг даруй нүүлгэх хэрэгтэй БЗ гишүүнээ та БЗД-с сонгогдсон шүү. Сонгогчид чинь хордож гүйцлээ. Мөнгө бодогчдыг биш бяцхан үрсийг бодсон нь дээр байх
  • zochin 2016-04-07 09:34:45
    Neg heseg ny buteen baiguulj yadaj baihad nuguu heseg ny dandaa gai boloh yumaa. Ard olnii sanalaar hurdan nuulgeh heregtei. Ted nariin naimaa hiihiig horiogui....
  • Нүүлгэж чадах уу 2016-04-07 09:12:05
    Техникийн зах хаа сайгүй байна аа. Улаанбаатар хотын хаана ч автомшины сэлбэгийн худалдаа засвар үйлчилгээний газар байна.
  • зочин  2016-04-07 06:28:46
    НӨАТ -ын бүртгэлийн машин авахгүй бол орлого орохгүй тэр аж ахуйн нэгж дампуурна биз дээ одоо бүртгэлгүй газраас юм худалдаж авах сонирхолгүй болоод байна
  • Иргэн 2016-04-07 06:03:34
    Да-Хүрээ"-г нүүлгэхгүй бол "Хаан" банкны арын 2 гудамж машины зогсоол болж хувирлаа, худгаас усаа ч чөлөөтэй зөөж болохгүй ,гудамжаараа машинтайгаа ч явж бол...
  • чавганцаас дор төр гэж байх уу 2016-04-07 03:08:58
    төр уймраа байхад түмэн олон амгалан байх гэдэг мөрөөдөл монголчууд бүгд зүрхний шигдээсээр ....
  • bataa 2016-04-06 16:45:47
    songuuli gai bolj bna da uul n nohoi shig huuj gargah bsiin
  • буруу 2016-04-06 14:51:50
    Өө хотоос гаргасан зөв шийдвэр дээр нялцайлаа даа
  • Үнэн 2016-04-06 14:50:47
    Бат Үүл шинэ автозахад газар авсан иргэдийг хохироох нь дээ. Сонгууль өнгөрөөд бүх зүйл хуучнаараа болж шинэ хотын удирдлага өөр юм ярина.
  • зочин 2016-04-06 11:06:08
    УЙМРАА АВГАЙ ШИГ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭСЭЭ ЭРГЭЖ БУЦААД Л. НӨГӨӨ АВААРТАЙ МИКРОНУУДЫГ СОНГУУЛИАС АЙГААД 8 САР ХҮРТЭЛ ДАВХИУЛАХ БОЛСОН ГЭЛҮҮ