
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан тоглолт маргааш буюу 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
Тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын хөтөлбөрт жаззын томоохон төлөөлөгчдийн уран бүтээлүүд тоглогдохоос гадна дуучин Б.Солонгын өөрийн зохиосон дуунууд болон коверлож дуулсан монгол дуунууд дуулагдана.
olloo.mn