Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долоодугаар форум эхэллээ
Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлт боллоо.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцдэг байна. 

Долоодугаар форумын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдан, хэлэлцүүлгүүд явагдах юм. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долоодугаар форумд гадаад улс орны төлөөлөгчид болон албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл 300 гаруй оролцогч оролцож байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.