УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор саналаа хэлсэн юм.
Тухайлбал, байнгын хорооны зарим гишүүдийн зүгээс Тост, Тосон бумбын нурууг дархан цаазтай болгох саналыг хэлж байв. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Хэрвээ дархан цаазтай болгочихвол энэ нуруунд нутагладаг малчдын хувьд хүн болно. Дархан цаазтай бүсэд нь малчдын өвөлжөө, хаваржаа, худаг зэрэг нь орчихоор тухайн бүсэд малчид амьдрах боломжгүй болчихно. Тиймээс улсын тусгай хамгаалалтад авсан нь малчдад амьдрах боломж нөхцөл нь хэвээрээ үлдэх юм" гэв.
Ингээд тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжлээ.

Б.Сансар
olloo.mn