“Эдельвайс торг” ХХК,
Хуучин ЗХУ-ын үед Монголд барьсан “Оросуудын” гэх тодотголтой байруудыг нийслэлчүүд бид андахгүй билээ. Гэхдээ тус байруудад амьдарч буй иргэд одоог хүртэл тухайн байруудаа дунд шатны хэн нэгний үйлдсэн журам гээчээс болж өөрсдийн өмчлөлдөө авч чадаагүй гэдгийг өнөөгийн Засгийн газар нь мэддэггүй бололтой.
БЗД-ийн 56 обьект “Оросын” гэх тодотголтой ажээ. Улмаар одоогоор энэ тодотголд хамаарах 20 гаруй байрны оршин суугчид 26 жилийн турш амьдарч буй байраа өөрийн өмчлөлдөө авч чадахгүй явсаар өдийг хүрсэн талаараа тус дүүргийн оршин суугчид мэдээлэл хийлээ.

Уул нь ОХУ-ын засгийн газар энэхүү Монгол дахь хуучин байрнуудын асуудлаа шийдэж, тухайн байруудыг Монголын мэдэлд өгч, УИХ-аас тогтоол хүртэл гарч эдгээр байруудыг тухайн амьдарч байгаа иргэдэд нь өмчлүүлэх шийдвэр гарч байжээ.
Гэтэл хуучнаар Бүртгэлийн Ерөнхий газрын Пүрэвцэрэн гэдэг хүн 1999 онд эдгээрт хамаарах бүх байруудад “энэхүү байр нь ОХУ-ын өмч мөн гэсэн гэрчилгээг нийтэд нь гаргасан байна. Үүний улмаас газрын Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар болох ФГУП осзагрансобственность”, “Эдельвайс торг” ХХК, ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв болох РЦНК гэх байгууллагууд дээррх гэрчилгээг барин “энэ бол ОХУ-ын өмч гээд оршин суугчдаас сар бүр түрээс авдаг байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оросын гдэх 14-р байрны нийт оршин суугчид нь үндсэндээ гурав хуваагдан түрээсээ төлдөг бөгөөд сард 12 ам. доллараас 390 ам. долларын хооронд төлбөр төлдөг ажээ.

 
Энэ талаар тус байрны оршин суугч Д.Мөнхөө” “Эдельвайс торг” ХХК нь 1993 оноос эхлэн ФГУП Тосзагрансобственность”-оос тус байрны таван орцыг түрээслэн авч өндөр үнийн давхар түрээсээр иргэдэд түрээслүүлж их хэмжээний хууль бус орлого олж байна. Манай байрны 6 болон 7-р орцнууд нь ОХУ-ын РЦНК- ын мэдэлд байдаг ба монгол иргэд нь сарын түрээсэнд 200 ам.доллар төлдөг.  Мөн  оршин суугчдийн дийлэнх нь хэрэглээний халуун ус, цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгж байгууллагаар төлдөг.
 
РЦНК нь байр түрээслэгчдийн төлбөрөөс татвар төлдөг эсэх нь тодорхой бус, ер нь байр түрээсэлж ашиг олж болох эрх бүхий байгууллага мөн эсэх нь асуудалтай. Ингээд үлдсэн цөөн тооны орон сууцнуудыг ГУП Тосзагрансобственность-т хамаардаг . Мөн Монгол улсад байнга оршин суугч ОХУ-ын иргэд харьцангуй бага түрээс 12-65 ам. доллар төлдөг . Гэхдээ тэдний эрх ч гэсэн Монгол иргэдийн адил зөрчигдөж байгаа” хэмээн хэлэв.
 
Иймээс энэхүү оросын гэх тодотголтой байрнуудын асуудлыг шийдэж өгөхийг , тэрхүү хуучнаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гарагсан гэрчилгээ ямар учиртай болох, дээрх байгууллагууд нь түрээс аван иргэдийг хохироож байгаа явдал зэргийг анхааралдаа авахыг хүслээ.
 Тус байрны оршин суугчид энэ асуудлаар 23 жил хөөцөлдөж, ОХУ болон Засгийн газраас шийдвэрээ гаргачихаад байхад доорх албан тушаалтнууд нь ажлаа ийн хэн нэгэн компанийн талд хийж, иргэдийг хохироож байгаад гомдолтой буйгаа илэрхийллээ. Тэд энэ асуудлаар байнга шүүхдэлцдэг ч тусыг эс олдог байна.  Шүүх өөр өөр зөрүүтэй шийдвэрүүд гаргадаг гэлээ.
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн цагдаагийн алба хаагчтай үгсэн нийлж хуурамчаар баримт бичиг бүрдүүлэн захиргааны арга хэмжээ авахуулах гэх мэт хууль бус ажиллагааг РЦНК-ийн зүгээс явуулж байсныг ,ЦЕГ-ын Дотоод хяналтын алба шапган тус тус тогтоосон. Оршин суугчид бид ийм зохисгүй хууль бус ажиллагаануудыг удаа дараа тэвчиж хүлээцтэй хандаж байсан боловч биднийг айрнаас хөөн гаргах талаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр эхнээсээ авхуулаад байрнаас нь албадан гаргаж байгаа тул бид өнөөдрийн байдлаар дахин захиргааны хэргийн шүүхэд тус байрны хууль ёсны өмчлөгчийг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргаад байгаа ажээ.

Иймд тэд тус байрны өмчлөлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл шүүхэд хандсан оршин суугчид биднийг оршин сууж буй байрнаас нь албадан гаргуулахгүй байх, ямарваа нэгэн шахалт дарамт үзүүлэхгүй, Үндсэн хуулиар олгогдсон тайван аж төрөх эрхийг нь хангаж өгөхийг хүсэж байна гэлээ. Хэвлэлийн хуралд тэдгээр иргэд өмгөөлөгч Ц.Монголын хамтаар оролцсон юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-06 07:49:28
    Сэтгүүлч мөн юм уу? Нэр усыг нь тодруулаад зөв бичихэд яадаг байна. Ер нь танйа сайтад редактор, хянагч гэж хүн байна уу?