Энэ жил нэгдүгээр ангид 25 мянга гаруй хүүхэд элсэнэ
Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээ явуулах талаар холбогдох албаныхан хэлэлцэж эхэлсэн байна. Нийслэлд нэгдүгээр ангийнхны бүртгэл орон нутгийг бодвол ачаалал ихтэй байдаг аж. Тиймээс нэгдүгээр ангийнхны бүртгэлийг  хавар бүртгэдэг байсан бөгөөд энэ удаад намар бүртгэх саналтай байгаа аж.

Энэ жил Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн 564 цэцэрлэгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 25,227 хүүхэд байна.2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 30-ны хооронд явагдаж байсан бөгөөд өмнөх жил 29263 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.