Н.Батбаярыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч  АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Эдийн засгийн хөгжлийн яаманд хууль хяналтын байгууллагаас “Гудамж” төслийг шалгах нэрээр нэгжлэг хийжээ. Мөн Хөгжлийн банкинд бас нэгжлэг хийсэн байна. Тиймээс энэ асуудлыг нягтлан үзэх шаардлагатай гэж үзсэн учраас завсарлага авч байна” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы  хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд уг асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Ингэснээр  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр байсан ч ийнхүү дахин хойшлууллаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-26 07:34:22
    Ардчилсан нам энэ хүнийг юунд хамгаалаад байгаан бэ энэ хүн сайд хийх чадваргүй хүн.