40 гаруй улсад байгаа Монголчууд саналаа өгнө
УИХ-ын ээлжит сонгуулиар гадаадад байгаа Монголчууд саналаа өгөх билээ. Тэгвэл гадаадад Монгол Улсын нийт 125 мянган иргэн байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-аас өглөө. Эдгээр иргэдээс таван мянга орчим нь 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Тэгэхээр гадаадад байгаа нийт иргэдийн тав хүрэхгүй хувь нь сонгуульд оролцдог байна.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах бөгөөд манай дипломат төлөөлөгчийн газар байдаг 40 гаруй улс байдаг байна. Эдгээр улсуудад сонгууль явагдаж, тэнд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой аж
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.