Европын АБХАБ-ын баг сонгуулиар ажиглагчаар ажиллана
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас өмнөх сонгуулиар ажиглалт хийж байсан. Тэрхүү ажиглалтаас хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж нь манай сонгуулийн нэр хүндийг өсгөж байжээ.Тэгвэл тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд айлчилсан байна. Уулзалтын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийн талаар болон байгуулллагынхаа  эрх, үүрэг, үйл ажиллагаа, сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар тэдэнд мэдээлэл өгөв. Олон улсын байгууллагын судалгааны багийнхан өмнөх сонгуульд нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар судалгаа хийхээр ирсэн тухайгаа танилцуулав.

Тэд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагаас Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд тухайлбал, сонгуулийн байгууллагын эрх, үүрэг, бүтэц, зохион байгуулалтад ямар өөрчлөлт орсон, сонгуулийн байгууллагад ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгон авч ажиллуулах, сонгууль болохоос өмнө хуульд өөрчлөлт оруулах боломжтой эсэх, сонгуулийн байгууллагын саналыг хуульд хэрхэн тусгасан,  сонгууль зохион байгуулах зардал хангалттай эсэх, хуульд дутмаг зүйл юу байгаа талаар болон сонгуульд техник, хэрэгсэл ашиглах, засвар үйлчилгээг хэн хариуцах, санал тоолох төхөөрөмж ашиглах талаарх улс төрийн намуудын байр суурь, хандлагад өөрчлөлт орсон эсэх, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг хэрхэн хянах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  гадаадад байгаа монгол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангаж байгаа, нэр дэвшигчдийн хэдэн хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой зэрэг талаар  асууж хариулт авав.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд байх хугацаандаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй тус тус уулзаж улмаар тайлан дүгнэлт гаргаж танилцуулна гэдгээ хэллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг УИХ болон орон нутгийн сонгууль, мөн ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар урив.
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.