Сонгууль угтсан улс төр
Сонгууль угтсан улс төр улам бүр эрчээ авсаар байна. Аргагүй ч юм уу, хоёрхон сарын дараа сонгууль болж, иргэд дараагийн парламентад хэнийг суулгах вэ гэдгээ шийднэ. Ингэснээр шинэ төр, шинэ парламент, шинэ засаглал бүрдэнэ. Тэгэхээр хэнийг сонгосноос шалтгаалж, монголчуудын амьдрал үргэлжлэн уруудах уу, сэргэж дээшлэх үү гэдэг дам дамаар шалтгаална.

Мөн улс төрч, бизнесменүүдийн сонирхлоор гацаанд орсон гэх хоёр толгойгоо хөдөлгөх үү, уналтад орсон эдийн засгаа өөд татах уу, Засгийн газар болоод улс орны тавьсан өр зээлийн төлөлтийг ирэх жилээс хэрхэн барагдуулах вэ  гэдэг асуудлын хариу шийдлээ олно. Иймээс сонгогчид ирэх сонгуулиар хэнийг сонгож, хэнийг сонгож болохгүй вэ гэдгээ одооноос судлан дараагийн эх оронд , ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрчийг хүлээн суугаа.

Тэгвэл иргэдийн энэ сэтгэлийг улс төрийн нам бүлэглэлүүд ашиглахаа мэдэлгүй яах вэ. Сүүлийн хоёр сарын хугацаанд нөгөө улс төрийн намуудын гар хөл, жинхэнэ ард иргэдийн тархийг угаах зорилготой холбоод, төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд ажилдаа ороод эхэлчихлээ. Энд тэндгүй эх орондоо хайртай, хүүхдэд элэгтэй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн олон олон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж, өдөр бүр л ямар нэгэн жагсаал цуглаан болж, иргэдийг сэнхрүүлэх “ажиллагаагаа” хийж байна.

Тэгвэл доогуураа улс төржилт ийн  эхэлсэн бол дээгүүрээ УИХ-ын гишүүд нь халаа сэлгээгээ хийгээд эхэллээ.
Тухайлбал, Шударга ёс эвслийн бүлэг задрах уу гэдэг эмзэг асуудал болов. Гэхдээ задрахгүй, шинэ даргаа сонгоно гэх хариултыг тус бүлгийнхэн өгч байна. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарахаа мэдэгдсэн. Тэдний хувьд өмнө нь бүлгээсээ татгалзаж магадгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл тэр нь сонгуулийн өмнө байж.

Үүнээс гадна бие даагч С.Ганбаатар гишгүүн шинэхэн ХҮН-ын гишүүн улмаар дарга нь болсон ч тэрхүү суудалдаа сар ч тогтоогүй унасан. Тус намд ч гэсэн улс төрийн өрсөлдөөн хагарал бий болж, түүнийг түлхэх хүмүүс тус намд олон байв.
Тэгвэл тус намын  дарга гэгдэж байсан С.Ганбаатар олон намын эвсэл байгуулж, өөрөө улирдагчаар нь сонгогдох тухай мэдээлэл цацагдах болов. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын удирдах тэрхүү эвсэлд нь Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам зэрэг 10 нам нэгдэх бололтой.

Ингэснээр ХҮН тэргүүтэй 11 нам хамтарч 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх бөгөөд одоохондоо эвслийн нэр тодорхой болоогүй байна. Ийнхүү сонгууль угтсан улс төр улам бүр эрчимжиж, цаашид гишүүдээс ямар ч араншин, ямар ч шийдэл гарч мэдэхээр байна.

Мөн сүүлийн үеийн хамгийн том сенсацийг тарьж буй хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг боллоо. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар шударга бусын хонгилыг бий болгогч хэмээн зарлав.  Үүнийгээ тэрбээр сонгууль угтсан энэ үед ард түмэндээ сэрэмжлүүлж байна гэж ирээд "Улс төрд хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж хууль хяналтын байгууллагыг зорилгодоо ашиглаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг харлуулж, энэ нам дотроо хагаралдаж байдаг гэдэг ойлголтыг зориуд зохион байгуулсаар байна.  Тэд золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан болгож чаддаг. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс өөр аргагүй байна. Тэр хүн бол “Шударга байцгаая”  гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэсэн юм. Мэдээж энэ бол сонгуулийнх нь пи-арын нэг хэсэг байж болох ч түүнийг зоригтой алхам хийсэн гэх хүн олон нийтийн сүлжээгээр олон байна.

Харин “Таван толгойн” гэрээ УИХ, Засгийн газрын хооронд үл ойлголцол үүсгэсэн бол эрх баригч АН дотор ч маргаан дэгдээгээд байна. Төмөр замын асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүсийг баривчилж саатуулсан нь түүнийг МоАХ-гоо хөдөлгөхөд хүргэв. Иймээс тэд “Жудагт Монгол” гэх хөдөлгөөнд нэгдэж, ард түмний тархийг угаах ажлаа маш сайн хийв.

Тэгвэл бусад гишүүдийн хувьд намрын чуулганы завсарлагааны үеэр орон нутгуудад ажиллаж,өөрсдийгөө багагүй рекламдав. Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрог руу гаа явсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд баруун аймгуудаар явсан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн аймгуудаар явж сонгууль угтсан ажлаа амжилттай хийжээ.
Ийнхүү сонгууль угтсан улс төр улам л "бохир" болж буй. Тэгвэл  энэ бохир ажил цааш хэрхэн үргэлжлэх бол гэдэг бас сонин.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-04-19 14:01:56
    Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өч...
  • buuvei 2016-04-12 02:40:21
    ardchilal yarisan heden malnuud yu hiisiin hun helmegduulj uls ornoo zarj idsenees uur yu hiisiin
  • a 2016-04-08 12:31:16
    Xууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, ееXшуулсээр байх уу,???????????
  • Г.Уянга 2016-04-08 11:25:28
    Г.Уянга өөрөө бичсэн юм уу, амьдаа нь юм уу? Тэнэгтээд МАНгарын тэнэгүүдтэй нийлэх гэж байгаа юм биш биз? Яагаад тэнэгийг мэдэх үү? Монгол төрийг хараар будаж
    • Г.Уянга 2016-04-08 11:27:45
      төрийн ажлыг гацааж байгаагаараа өөрсдийнхөө ирээдүйг баллаж буйгаа ухаардаггүй тэнэгүүд. Алдаанаас айх хэрэггүй, давтахгүй байхын төлөө л ажиллах ёстой!
  • зочин 2016-04-08 03:23:54
    Намыг зайлуулах тухай асуудал тавих биш улс төрд олон жил бугшсан идээ бээр болж буй нөхдийг л зайлуулах хэрэгтэй. Эх оронч, жинхэнэ МОНГОЛ хүнийг л дэмжих........
  • zoshinnnnn 2016-04-07 06:35:42
    Tangarag orgoson huuliihan oorsdoo huulia zorchih n jiriin irgediin huulia zorchnoos iluu hohiroltoi Харилцан яриа дууссан
  • ИЗНН 2016-04-06 08:37:23
    АН НЭМЭРГУЙ ЭЭ.... ЯАСИЙН САЙХАНБИЛЭГ ЗУУН ТАЛААР ТОЙРЧИХООР, ЗИ АХ БАРУУН ТАЛААР ТОЙРЧИХООР ТИЙМ АМАРХАН ЯЛЧИХНА ГЭЖ БОДНО УУ ИДЭЖ УУСНАА ХЭЗЭЭ ЯНЗЛАХИЙН??????...
  • санал 2016-04-06 07:07:53
    энэ зураач Цогтбаярт ардын шог зураач цол бии болгож өгвөл ямар вэ.
  • иргэн 2016-04-06 06:47:34
    АН МАН МАХН МУАН гэх гадны тагнууд болсон намуудыг ЗГ УИХаас арчиж зайлуулья аа. Эдгээр намууд худлаагаасаа нэг нэгнийгээ муулж бгаад дахиж гарах санаатай
  • irgen 2016-04-06 04:36:50
    mongoliin ard tymeen! AN-bol alyyrchdiin nam mun gedgiig hezeech martaj bolohgyi shu
  • зочин 2016-04-06 01:23:13
    4 жил улс орныг унагаахаас өөр зүйлийг хийгээгүй АН-аас салж эдийн засаг , ард түмний ахуй амьдралаа дээшлүүлэхгүй бол хэцүүдлээ
    • uhaant humuun 2016-04-06 03:01:27
      yaj unasan gj. harin 4 jiliin dotor tsetseglen hugjihiin suuriig tawij ehneesee hugjij bn. Uchnuun jil yu ch hiigegui ardiin nertei nam burmusn ustah hrgte bn.
      103.10.20.84
      Мэдэгдсэн Хариулах