Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Эрдмийн Чуулган-58" эмнэлзүйн салбарын чуулган болох бөгөөд энэ үеэр эрдэмтэн багш, судлаачдын 80 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шилдэг үр дүн, 14 ховор сонирхолтой эмнэлзүйн тохиолдолын илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Чуулган АШУҮИС-ийн Оюутны соёлын төв болон Эко цогцолборт болно.

09:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил зөвлөгөөн болно. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд БЗД- дэх Оросын гэх байруудын оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: БОНХАЖЯ-ны "ХААН" танхимд "ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР, АН АГНУУР, БУГЫН ЭВЭР УНАХ ҮЕ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ"-ийн асуудлаар яамны холбогдох, дарга, мэргэжилтнүүд нэгдсэн мэдээлэл хийнэ.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Бизнесийн орчин муудаж байгаа талаар иргэн А.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил баасан гарагт эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хангардийн хажууд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон энэ салбарын олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдэж “ХАА-н салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Цэргийн госпиталийн эмч нарын буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МХО-нд хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд дүгнэлт хийн, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох зорилгоор Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя зөвлөгөөн зохион байгуулагдана.

15:00 цагт: Монгол Улсын Уул уурхайн яам болон Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах цаашдын боломжийн талаар харилцан санал солилцох зорилго бүхий эрмэлзлийн бичгийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд (Моннис цамхагийн 14 давхар) зурна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форум өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэлнэ. Форумд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцож үг хэлнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.