Улаанбаатар газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт байрладаг

 Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш, олныг цочирдуулсан газар хөдлөлт бүртгэгдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Говийн чоно-2016" олон улсын сургалтын өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотынхон гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтуудыг тогтмол хийж, занших шаардлагатайг онцлов. Судлаач, шинжээчид Монгол Улсад газар хөдлөлт болох хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлэжээ. Улаанбаатар хотын тухайд яг Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт байрладаг.

Харин Орхон аймгийн хувьд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь долоо хоног бүрийн гурав болон тав дахь өдрүүдэд тэсэлгээ хийдэг. Үүний улмаас Орхон аймгийн төв хэсэг буюу барилга олноор баригдсан газруудад чичирхийлэл мэдрэгддэг байна. Энэ нь газар хөдлөлтийн онцгой бүсийн  эрсдэлтэй гэсэн үг. Орхон аймаг буюу Эрдэнэт хотод газар хөдлөлт болбол Монгол Улсад асар их эдийн засгийн хохиролтой. Иймээс газар хөдөлж, чичирхийлэл мэдэгдэхээс гэнэтийн гамшигт үзэгдэлд хэрхэн иргэдээ бэлдэх вэ  гэдэгт анхаарч, дасгал сургуулилтыг хийх шаардлагатай гэж үзэн АНУ-ын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ хамтран хийх “Говийн чоно” сургалт дадлагын үеэр байнга сануулдаг болсон байна.

Нийслэлийн  40,50 мянгат гэх мэт хуучны барилгууд газар хөдөлбөл хамгийн түрүүнд өртөх аюултай гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналт байцаагчид хийж, нурах аюултай барилгын жагсаалтыг гаргасан байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar 2016-04-09 15:08:14
    Газар хөдлаөсэй. Улс орон нийгмийн хог шаараасөа цэвэр шиг.
  • Батаа 2016-04-06 08:42:24
    Барилга баригдаад 50-60 жил болсон одоо нураах болсон гэсэн нэг ийм мэдээлэл их гарах боллоо энэ чинь эсгий гэр биш тухайлбал 100 гаран жил болсон Богд хааны м...
  • Иргэн 2016-04-06 05:49:53
    Нэгэн ахмад геологич Зайсан руу л битгий нүүгээрэй гэж хэлж байсныг саналаа. Доогуур нь хагалбар явдаг болохоор чичирхийлэлт хүчтэй байдаг гэж байсан.
  • Irgen 2016-04-06 03:40:32
    Үүний улмаас Орхон аймгийн төв хэсэг буюу барилга олноор баригдсан газруудад хүчирхийлэл мэдрэгддэг байна. хаха ХҮЧИРХИЙЛЭЛ гэнээ чичирхийлэл биш үү?
  • Үнэн 2016-04-06 03:32:37
    УБ хотод газар хөдөлж байгаагүй, хэзээ ч хөдлөхгүй. Харин ашиг хонжоо хайсан хүмүүс байнга газар хөдлөлтийн талаар ярьж айлгаж, өөрсдийн бизнесээ хэрэгжүүлж бна...
  • иргэн 2016-04-06 01:58:48
    40 50 мянгатын байраа акталж оронд нь шинэ байр барих цаг болсон шүү. Хүмүүсээ төрийн түрээсийн байранд түр нүүлгэж байгаад байр барих уяхан байхав дээ.
  • Сүрэн 2016-04-06 00:40:18
    1900 онд газар хөдөлж 1000 гаран км ан цав үүссэн үргэлжлэл одоо завхан аимагийн хоит сумдаар дайрсан сови бий
  • Батаа 2016-04-06 00:31:58
    Оросын эрдэмтэд судалгаа хийж одоо газар хөдлөх цаг болж байгаа тухай мэдээлж байсан хотын барилгууд хэр бөх бариа болоо