5200 малчин “Сайн малчин”-ы зээлийг авчээ

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээллээ.

Өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 5200 малчин 18 тэрбум 116.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Төрийн банк хүсэлтүүдийг нягтлан 2707 малчинд зээл олгосон байна.

29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг бууруулах зорилго бүхий “Сайн малчин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ оны 2 дугаар сарын 5-нд хүүг 18 хувь болгосон. Улмаар хөтөлбөрийн 2 дугаар шат амжилттай хэрэгжиж энэ сарын 15-нд зээлийн хүү 10 хувьд шилжээд байгаа юм. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, "Малчин данс"-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.


Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • javkhlan 2017-12-07 14:48:08
    Engej baival bolooshdee muu malched men zocjiigoo
  • Б 2016-04-06 00:28:49
    Энэ малчид одоо өөрийн хэдэн малаа л маллаж байгаа тэгээд улсаас их юм шаардах юм аа