95 дугаар цэцэрлэг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийжээ.

Тус шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэлтэй ихтэй үнэлэгдлээ. Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж. Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.