МАН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ
МАН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ

           Отгон чуулганы хамгийн анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд гишүүд хэрхэн ажилласан тухай мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээ, гарцын талаар ярилцлаа. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

            МАН-ын бүлэг цөмийн хог хаягдлыг үүссэн улс оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсон УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлыг тавихаар шийдлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсоны дараа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан. УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан. Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарладаг болсон. Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдлоо. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болсон" гэлээ.

            Мөн МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан "давхар дээл тайлах" буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүйг хуульчлах хуулийн төслийг хэлэлцээд, үндсэн чиг үүргийн яамдын сайдууд болон Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн саналыг дэмжлээ.

Д.Хаянхярваа: Өрийн асуудалд дүгнэлт хийж, бодлого гаргах ажлын хэсэг байгуулсан

          УИХ дахь МАН-ын бүлэг өр зээлийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэг өр зээлийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, өрийг хэрхэн дарах бодлогыг боловсруулах юм. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед улсын өр зээлийн хэмжээ огцом нэмэгдэж байгаад сэтгэл зовниж буйгаа иргэд илэрхийлж байгаа. Гэтэл АН-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа өрийн асуудлыг илт гуйвуулж, МАН-ын үед илүү өр тавьсан мэтээр ташаа мэдээлэл өгч байгаад бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа залруулга хийлээ.

         1990-2012 оны хугацаанд Монгол Улс 2.2 тэрбум ам.долларын зээл авчээ. Энэ нь ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас жилийн 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай, урт хугацаанд эргэн төлөгдөх хөгжлийн зээл юм байна. Харин 2008-2012 онд Засгийн газар 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай ердөө 665 сая ам.долларын зээл авсан байна. 2012 оны байдлаар хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулж тооцвол нийт гадаад өр зээлийн хэмжээ 7.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулаагүй дүнгээр Засгийн газрын авсан зээл дангаараа 7.2 тэрбум ам.долларт хүрчээ. Хувийн хэвшил болон Засгийн газраас хамгийн сүүлд гаднаас зээлсэн 750 сая ам.долларын зээлийг оруулж тооцвол манай улс 22.3 тэрбум ам.долларын зээлтэй болсон байна.
Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Хамгийн сүүлд Засгийн газар авсан 750 сая ам.долларын зээл нь төсвийн цоорхойг нөхөх, өмнө авсан зээлийн хүү, торгуульд төлөх зориулалттай гэж бид хардаж байгаа. Яагаад гэвэл өмнө авсан зээлүүдэд жилд 300 сая ам.долларын хүү төлж байна. 2016 онд зөвхөн зээлийн хүүний төлбөрт нэг их наяд төгрөг төлөхөөр төсөвлөгдсөн. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2012 онд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зарцуулдаг байсантай харьцуулахад энэ бол 25 дахин их үзүүлэлт.

Тиймээс энэ хэмжээний төлбөрүүдийг хийх чадвар өнөөгийн Засгийн газарт байхгүй болсон учраас гадна талаас зээл авах байдлаар өрөө өрөөр солих арга зам хайж байна. Ер нь 10-аас дээш хувийн хүүтэй долларын зээл авах нь эдийн засаг уналттай үед манай улсад асар хохиролтой. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа өр зээлийн талаар манжийн үеийн ойлголттой байж болохгүй, өр зээл тавьж байж улс хөгждөг, баяждаг гэж ухуулж явах юм. Өр зээлийн талаар бид удахгүй тодорхой мэдээлэл өгөх болно" гэв.

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг хариуцлагагүй мэдэгдэлдээ залруулга хийхийг шаардаж байна

        УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  шаардлага хүргүүлэхээр боллоо. Тухайлбал, хаврын тариалалттай холбоотойгоор тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, малчны зээлийн хүү буурсан гэх боловч дагалдах босго өндрөөс улбаалан бага хүүтэй зээл авч чадахгүйд хүрээд байгаа малчдын санал хүсэлтийг уламжлахаар болсон байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Бид Ерөнхий сайдыг Монголын эдийн засгийн форум дээр хэлсэн гадаад харилцаа, аюулгүй байдалд эрсдэл учруулах хариуцлагагүй мэдэгдэлдээ залруулга хийхийг шаардаж байна.  Өр зээлийн асуудлаар МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд рүү дайрч гүтгэсэн асуудалд залруулга хийхийг шаардаж байна. Эдгээр шаардлагыг эс биелүүлвээс шүүхэд хандах болно" гэж мэдэгдлээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2016-04-06 06:04:24
    МАН-ын УИХ-ын гишүүд гишүүнээсээ татгалзвал УИХ тарах уу
  • зочин  2016-04-06 02:25:35
    та нар 4 жил сандал ширээ булаацалдаж огцорч огцоруулана гэсээр байсаар ард түмний амьдрал доройтож элгээрээ хэвтлээ одоо 76 лаа сайн дураараа огцорооч
  • Золбин 2016-04-06 01:39:41
    Ардчилалын адгуусууд болиоч
  • мййсйш 2016-04-06 01:11:33
    МАН-ы малнууд болиоч
  • заагаа 2016-04-06 00:32:09
    хавар болж ханш нээгдэхээр хүмүүсийн хий хөдөлдөг
  • Zochin 2016-04-05 15:28:37
    Uursdiig n ulsiig urund oruulsan gj zarlasan PM-g otsruulahgyi bj ih hurliin darga gne. Ygd gevel MAN-iin MCS-iin sonirholiin esreg um yarisan bolohoor um bz de...
  • 2 ХОН САР ҮЛДЛЭЭ 2016-04-05 12:05:56
    ЗССС. ТЭГСГЭЭД ДУУСЛАА... ЖААХАН ТЭВЧЧИХ ЦААШАА
  • Er 2016-04-05 11:18:35
    Tenegt udahgyi bygd ogtsorno bizdee. Edin zasag bitgii hyamragaad bai
  • зочин 2016-04-05 08:51:35
    МАН ыхан ажлы нь хийлгээчээ юм л бол огцруулна гэх юм одоо огцруулаад яахын нийгмийг бүр бусниулах гээ юу тэнэг юмнууд
  • сүүүү 2016-04-05 08:13:54
    эээ бурхаан сү батболд монголын өрийг дарах комиссыг толгойлох юм гэнэ арай өөр хүн олдсонгүй юу
  • zzzz 2016-04-05 07:42:47
    ENE KHEDEN OGTSRUULAKH , AJIL TURLIIG NI GATSAAKH , ZOGSOOKH DONTOY ULSYN ESREG SETGEKHUITEI LALARUUD ZAILJI UGUY BOLOOSOI
  • зочин 2016-04-05 07:30:03
    Өндөр хөгжилтэй соёлтой оронд дарга, ерөнхий сайд нар чинь нэг л буруу юм хийвэл шууд өөрсдөө огцордог улс төрийн соёлтой юм байна лээ шүү дээ. Өөрсдөө огцор