Хүний амь аварсан хүүхдүүдэд талархал илэрхийлэв
Хөвсгөл аймагт гудамжинд тоглож байсан хүүхдүүд шатаж байсан гэрээс хүний амь аварч, галыг унтраасан билээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг аймгийнх нь Онцгой байдлын  газар хүлээн авч, талархал илэрхийлжээ. 

Хэрэг явдлыг сануулахад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ.

Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b.batzorig 2016-04-07 04:08:35
    er zorigtoi sain hvvhdvvd bna bayr hvregee.
  • naraa 2016-04-06 01:20:51
    sain huuhduud baina. buynn zaya ni delgereg. urgelj az ibeej yabna.
  • зочин 2016-04-05 08:22:34
    сайн хүүхдүүд байна, улам сайн хүн болцгоорой
  • өвгөн 2016-04-05 06:58:25
    хүн болох багаасаа гэж. сайн зөв хүүхдүүд байна . миний дүү нарын ирээдүй гэрэл гэгээтэй сайн байнаа. Ерөөлөөр болог.