Хавдрын өвчлөлд анхаарахыг Төрийн гурван өндөрлөгөөс хүсэв
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар Хавдрын өвчлөл буурахгүй байгаатай холбоотойгоор мэдээлэл хийж, уг асуудлыг төр засаг анхааралдаа авахыг хүслээ.

Тус холбооныхон “Хавдаргүй Монгол” хөдөлгөөнийхөнтэй  хамтран энэ асуудлаар сарын өмнө Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн байна. Гэтэл одоог болтол шаардлагын хариуг ирүүлээгүй гэнэ.

Тэрхүү шаардлагад, иргэн бүрийг  үнэ төлбөргүйгээр бүх төрлийн  үзлэг шинжилгээнд  хамруулж, нийгмээр нь эрүүлжүүлэх  болон гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа 300 өвчтөний зардлыг улсаас харуцах гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл хариу ирүүлээгүй тул тус хөдөлгөөнийхөн  төрийн гурван өндөрлөгт хаягласан ил захидал хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.

Мөн эдгээр ажлуудыг хийхэд 30 гаруй тэрбум шаардлагатай гэдгийг тэд хэлээд энэ мөнгө бол дарга нарын өрөө төсөлгөөгөө янзалдаг бүх мөнгөн дүнгээс бага, хүүхдэд олгодог мөнгөний талд ч хүрэхгүй гэв.

Улсын хэмжээнд  7000 гаруй хүн  хавдрын өвчлөлтэй хэмээн бүртгэгдсэнээс 3999 хүн нас барсан байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.