Хоёр аймгийн дунд ганц мандаттай тойргийн ширүүн өрсөлдөөнд Ч.Чимидсүрэн амжилт олох уу
Хоёр аймаг нийлсэн ч дундаа ганцхан мандаттай УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог байх. Энэ бол Дорноговь, Говьсүмбэр аймаг юм. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан энэ хоёр аймгийг нэгтгэн өнгөрсөн сонгуулиар нэг тойрог болгож, мандатын тоог ч ганц болсон юм.  Энэ жил ч тойргийн дугаар, мандатын тоо өөрчлөгдөөгүй.

Тэгвэл энэ тойрогт МАХН-аас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч асан Ч.Чимидсүрэн өрсөлдөх сураг чих дэлслээ. Түүний хувьд өмнөх 2012 оны сонгуулиар мөн л энэ тойрогт өрсөлдөж байсан ч Говьсүмбэр, Дорноговьчууд түүнд итгэл хүлээлгээгүй юм. Гэсэн хэдий ч тэрбээр гандан буураагүй бололтой энэ удаад даагаа нэхнэ хэмээн бэлтгэл ажлаа базааж буй сурагтай. 

Ч.Чимидсүрэнд боломж бий юу. Түүний нэр хүнд одоо байгаагаас илүүтэй дөрвөн жилийн өмнө харин ч цэвэр байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ч.Чимэдсүрэн гэгч нь МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд асан Д.Тэрбишдагва нарын хүчин зүтгэл, түлхээсээр 2014 оны дөрөвдүгээр сарын 27-нд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн захирагчаар томилогдож байв. Энэ чухал ажлыг аваад хоёр сарын дараа буюу зургаадугаар сарын 22-нд Алтанбулагийн чөлөөт бүсийн нээлтийг хийх үеэр халамцуухан захирагч уурлаж бухимдсан иргэдтэй барилцаж авах нь холгүй бужигнуулсан гээд Ч.Чимэдсүрэн багагүй балаг тарьсан. Гэвч Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн  найруулга 2015 оны хоёр¬¬дугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан, мөрдөгдөж эхлэхтэй зэрэгцэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 56 тоот тушаалаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Мань эр алба ажлаа хэл амгүйхэн гүйцэтгэж байсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. 2015 оны хоёрдугаар сарын наймны өдөр дээрээ маяктай том хар жийп хөлөглөн давхиж явахдаа шаардлага тавьсан замын цагдаад томорч, цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж, Замын цагдаагийн газраас тусгай дуут дохио ашиглах эрхийг нь цуцалж байсан. Тэрбээр баахан бужигнуулчихаад усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Бодвол Алтанбулагийн чөлөөт бүсийн нээлтийн үеэр согтуурхан иргэдтэй маргалдаж явсан Ч.Чимэдсүрэн том хар жийп унах хэмжээнд өөрийгөө болгочихсон тул нэг хэсэгтээ бүгэх нь дээр гэж үзсэнээс зайлахгүй хэмээн иргэд хардаж суусан. 

Тэгвэл тэр сонгуулийн өмнөхөн олны өмнө гарч ирэх бололтой. Харин энэ удаад ганц  биш хоёр аймгийнхан нийлж түүнд санал өгөх  нь юу л бол. Түүний эрх мэдэл, албан тушаалд оччихоод юу хийдгийг ард түмэн өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Монгол улсын эдийн засагт  чухал ач холбогдолтой хэмээн, нэлээдгүй их хөрөнгө мөнгө зарцуулан байж босгосон Алтан булгийн чөлөөт бүсийг  удирдаж байхдаа ямаршуухан байдалтай  болгосныг олон нийт  харж суусан. 

Түүнийг удирдаж байх үед нээлтээ хийсэн  худалдааны чөлөөт бүсийн нээлтэд очсон хүмүүс уур уцаараа барсан тухай хэсэгтээ л мэдээ тасраагүй. Нээлтээс  хоёр, гуравхан хоногийн дараа худалдааны чөлөөт бүс хоосорч үлдсэн байв. Өөрөөр хэлбэл тус чөлөөт бүс дээр 4,5 хан худалдаачид үлдсэн байсан бөгөөд бусад нь буцацгаасан аж.  Тухайн  үед Чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн тэргүүтэй хүмүүс Алтанбулаг Орос худалдаачдын хөлд дарагдана ухааны юм ярьсан гэж байсан ч энэ нь талаар болж, тэнд Оросууд битгий хэл Монголчууд ч тоотой харагдаж байсан аж. Нэг үгээр хэлбэл “Алтанбулаг чөлөөт бус” дээр долоон хоног худалдаа наймаа хийхийн тулд сая хүртэлх төгрөг төлөөд ирсэн хүмүүс “шатаад” буцсан нь тухайн үед иргэдийн ярианы сэдэв болсон.

Ганц чөлөөт бүсийн нээлтийг ч олигтой хийж чадаагүй Ч.Чимидсүрэн ч төд удалгүй халагдсан билээ. Албан тушаал, эрх мэдэлд очингуутаа  маяктай машин хөлөглөж, төрийн цагдаад томордог ийм нэг эрхэм төрд түмнийг төлөөлнө хэмээн том бодол тээн явна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАХН 2016-06-07 09:01:44
    Чимэдсүрэн хужаагийн эрлийз, эрх мэдэл, албан тушаалын төлөө толгойгоо тасдахад бэлэн нөхөр дөө хор найруулахдаа гарамгай ишигны давсаг шиг нөхөн дөө
    202.180.220.172
    Мэдэгдсэн Хариулах
  • dnsajdb 2016-04-06 08:59:37
    7 sariin 1nd MAN-ii bairiig shataagad yavj bsan nuhurd uu. Harin yaaj suuchihaagui uldsen yum bol. Guliichihuud baahan garuudiig zohion baiguulaad yavj bsan daa...
    202.55.191.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭГҮЙ ЮМ 2016-04-06 02:03:48
    ДУНДГОВИЙНХОН 6 САР ДУУСТАЛ ЖААЛНАА.АМАА АНГАЙГААД Л СУУЖ БАЙТАЛ ЛАНДТАЙ ХҮН ИРЭЭД ГУРИЛ БУДАА МОТОЦИКЛ АВЧИРААД ӨГНӨ. ГАНЦХАН ХАП ХИЙЛГЭЧИХЭЭРЭЙ...
    202.179.24.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-06 01:30:26
    Улс орны эдийн засгийн алуурчин АН л биш бол өөр хэн ч яахав ээ,
    122.201.21.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Чулуун 2016-04-05 17:47:08
    Иргэний хөдөлгөөн гээд гудамжны золбин байснаа МАХН-ын эгнээнд орж Н.Энхбаярын шавхрууг идэж Маяктай хуучин жип унасныгаа тэнгэрийн умдаг атгасан гэж андуурсан
    59.153.115.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-04-05 15:28:29
    Н.Энхбаярт авилгал өгч байвал хэн гэдэг нь сонин биш. Тиймээс МАХН-аас янз бүрийн луйварчид улс төрд орж байна.
    103.57.95.88
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-05 11:45:02
    Ичмээр хоосон толгойнууд ингээд яваад байгаа юм даа. Юу чаддаг гэж дарга нэр зүүж тушаалаасаа удалгүй шахагдаж байхав дээ
    202.9.40.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-05 11:36:33
    Iim durakiig hen songohin. Gorid za yu
    203.194.114.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2016-04-05 10:59:08
    Төрийн цагдааг дарамталдаг амьсгаа даа гудамжны золбин
    150.129.141.108
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-05 09:56:45
    Хялбар аргаар баян эрх мэдэлтэй амьдарчих гэсэн ийм хүмүүс улс төр рүү улайран дайрч байгаа үед монгол орон яаж тогтвортой эдийн засаг болон хөгжилтэй байх вэ д...
    202.9.40.162
    Мэдэгдсэн Хариулах
  • гамбаа 2016-04-05 08:10:02
    манай чөлөөт бус хойноо ч тэр урдаа ч тэр хөгжөөд сүйд болох юм байхгүй солио туссан биш орос хятадууд моннголд ирж худалдаа хийж биеэ зовоох тэнэг улсуудуу
    203.91.112.198
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2016-04-05 06:14:25
    ЭНЭ ХУДЛА ГАР БАРАХ УУ
    202.9.40.80
    Мэдэгдсэн Хариулах