Манай улсад денгийн чичрэг өвчин бүртгэгджээ
АНУ-ын иргэн 25 настай эмэгтэй К-аас денгийн чичрэг өвчний халдвар илэрчээ. Тэрбээр Индонез улсаар аялж, гуравдугаар сарын 22-нд Монгол улсад ирсэн юм байна. Халуурсан, суулгасан зовиуртай, хордлогын шинжтэйгээр “СОС Медика Монголия” эмнэлэгт хүргэгдэн, тус эмнэлгээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид сорьц илгээж шинжлүүлжээ. 

Шинжилгээгээр денгийн чичрэг өвчин болохыг тогтоосон байна. Манайд илэрсэн энэ тохиолдол нь шавьж болон шумууланд хазуулсан шинж тэмдэггүй байгаа ба нарийн шинжилгээ, эмчилгээ хийж эхлээд байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уг өвчнөөр жил бүр 250 сая хүн өвчилж, нэг сая гаруй хүн нас бардаг аж. Уг өвчин нь халуун бүсийн орнуудад ихэвчлэн тохиолддог, шумуулаар дамжин халдварладаг юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХН 2016-04-05 12:05:08
    ТҮГШҮҮРТЭЙН БАЙНА ДА. ШУМУУЛЫН ТОР ӨМСӨЖ ЯВДЫМ УУ ДА
  • Уншигч 2016-04-05 08:24:34
    Бурхан минь! Ургэлж монхийн овол байвал зугээр бнаа