3000 гаруй золбин нохой устгажээ
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавин ажиллажээ.
 
Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2209 машинаар 19225.78 тонн хог хаягдал тээвэрлэж устгасан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 3028 нохой булж устгажээ. Өнгөрсөн сард дөрвөн настай хүү гэрийнхээ гадаа тоглож байгаад нохойд уруулж амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор албаынхан золбин нохой устгалын ажлыг эрчимжүүлсэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2110000 2016-04-05 04:40:16
    nohoin arisan gutal elbegshmeer yum daa. iim ih nohoi jil bur tengerees belegleed bhad.
  • Altai  2016-04-05 03:22:39
    Алтай хотхоны урд дунд голын хөндийд золбин ноход үүрэлсэн байгаагаас нэг ч цөөрөөгүй байна Голын далан дотор бараг 100 гаруй нохой байгааг устгаж өгч туслаач ...
  • зочин 2016-04-05 03:13:11
    Лут их ажил хийжээ, нэг ч болсон хүүхдийн амь аварч дээ, Бат үүлд хошой баатар цол өгвөл таарна, Элбэгдоржийг АНУ явчихаас өмнө амжуулаарай даа
  • ЗОЧИН 2016-04-05 03:11:08
    БУЯНТ-УХААГИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛЫН ОРЧМООР ДҮҮРЭН,ГАДААДЫН ЗОЧДЫГ БАРЬЖ ИДЭН АЛДСАН, СҮРЭГ ХОГИЙН БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН НОХДООС НЭГ НЬ Ч УСТААГҮЙ БАЙНА.
  • 6500 2016-04-05 03:09:30
    булж устгажээ гэнүү, Устгаж булжээ гэмээр юмаа,