Тариаланчдад 50 тэрбумыг зээлээр олгохоор болжээ
Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.

Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ.

Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкуудаар дамжуулан олгох тул тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах хэрэгтэй аж.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэгээ 2016-04-12 06:21:14
    Яасан байсан ч энэ хүмүүс монголоо зарж идээгүй гэзэр шороондоо өөрсөдийнхөө хөдөлмөрөөр бидний талхыг залгуулж байгаа.Эднийг дэмжихгүй юм бол өөр яахым
  • хмм 2016-04-05 09:14:46
    Энэ 50 тэрбум төгрөг бол зээл болохоос төрийн авилгачдын тендерээр завшдаг мөнгө биш. Тариалан эрхлэгч нар мөнгө өгөөч гэж биш зээл олгооч гэж л хүссэн.
  • Б 2016-04-05 07:02:10
    Тариаланчдийг дэжих хэрэгтэй шүү дээ
  • Zochin 2016-04-05 04:08:25
    Tarialanchid bur ugjuulsaar surchihjee, odoo bas 50 terbum, gene, shantajilj duusahgui yumaa, ter Tsandeleg gedgiin yaj bayajsaniig haraarai
  • хариуг ард түмэн нэхнэ  2016-04-05 03:44:16
    захын хүний аманд орж байдаг ийм арчаагүй төр байх гэж чинбат цантөлөг нар гурил талхны үнэ нэмэх юм бол ард түмэн тооцоо бодно шүү ард түмэн бол бурмаа биш шү...
  • 555555 2016-04-05 02:37:25
    Тариаланчид даварч байна.