Түрээсийн орон сууцны сугалааг цахимаар явуулна
Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулж, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг 4-р сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлэгт ангилж 3-р сарын 21-30-ний өдрийг дуустал бүртгэлээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүмүүсээ дэмжээрэй 2016-04-05 13:31:37
    Алтан гадас одонг сугалаагаар явуулъя
  • Удаан бөгстүүд 2016-04-05 09:35:11
    Ямар ядаргаатай юм бэ дэ. Түрээслэнэ гэж яриад 1 сар өнгөрлөө. 350*200000=70000000 болно. Улсад орох 70 сая төгрөг байхгүй болчлоошд.
  • болд 2016-04-05 06:06:40
    БӨӨН ЛУЙВАР БОЛНО ДОО
  • e 2016-04-05 04:37:39
    songuulid nasand hursen buh humuusiin neriig oruulj bgaad sugalaad 76 erguu gishuudee solij amarya. surtalchilgaa hiij demii mongoo ureed yuuhev dee.