Алдагдсан бичлэгийн асуудлаас болж “Херо”-гийнхон
“Херо” энтертайнмент студийн хулгайлагдсан бичлэгүүдийг тойрсон асуудлууд үргэлжилсээр байгаа ч энэ хэргийн үнэн мөн хэзээ илчлэгдэх вэ гэдэг нэн бүрхэг байна.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн энэ оны нэгдүгээр сард алдагдаж, бөөн шуугиан тарьсан. Мөн дүрс бичлэг алдагдсан дариудаа олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тэрхүү бичлэгт гарч байгаа МАХН-ын  Н.Энхбаяр болон түүний гэргийн яриа нэг хэсэгтээ олны анхаарлын төвд байсан.

Энэхүү хулгайн хэргийн талаар  “Hero  entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ““Херо” энтертайнмент”-ийн бичлэгээ архивладаг сүлжээ маш сайн хамгаалалттай бөгөөд энэхүү хэргийг удаан хугацаанд судалж, нарийн зохион байгуулалттай хийсэн байна. Улсын архивт хүлээлгэж өгөхөөр хадгалж байсан Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг байсан. Мөн манай уран бүтээлчид С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Уг кинонд хэрэглэхээр “хард” дискинд хуулаад тусад нь хадгалж байсан файл, сонины хайчилбар алга болсон. Хавтаст байсан дүрс, бичлэгүүд маш нарийн мэргэжлийн дагуу хуулагдсан байгаагаас харахад энэ бол эртнээс судалж хийсэн хулгай. Үүнийг улс төрийн зорилгоор ч хулгайлсан байх магадлалтай” хэмээн мэдэгдээд "Hero Entertainmment" студийн өмнөөс Н.Энхбаяр, түүний гэр бүл, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн Хөтлөгч П.Анужин нараас уучлалт хүсч байна" гэсэн юм. Ингээ тэрбээр энэ асуудлаас болоод хийх дуртай ажлаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэж, төд удалгүй  нэгэн телевизэд ажиллах болсон.

Энэ хэргийг илрүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан гэх ч асуудал хэрхэх нь тодорхойгүй байсаар даруй гурван сарыг үджээ.

Энэ хэрэг илрэх эсэх нь олон нийтэд эргэлзээг төрүүлж буй. Тэгвэл энэ хэрэг гарахтай зэрэгцэн дээрх бичлэгийг дотроосоо хулгайлсан уу, тийм нөхцөл боломж байсан уу гэх асуудал хамт явж ирсэн. Үүнээс гадна хулгайлагдсан бичлэгт гарч буй Н.Энхбаяр, О.Цолмон нарыг ч хардаж байсан.

Сонгууль дөхсөн энэ үед уг бичлэгийг зохион байгуулалттайгаар цацаж улс төрчдийг айлгах тактикийг явуулж байгаа юм биш биз. Учир нь уг бичлэгт О.Цолмон "Би бол аймар хор найруулагч, урд төрөлдөө том лам байсан. Яаж ч мэднэ" гэсэн бол Н.Энхбаяр "Одоогийн улс төрчдийн булхайг" дэлгэнэ гэж ярьсан. Үүнээс үзвэл тэд өрсөлдөгчдөө айлгахын тулд уг бичлэгийг цацуулсан байхыг үгүйсгэх аргагүй.

Эсвэл бүр эсрэгээрээ Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн нэр хүндэд халдах гэсэн үйлдэл ч байж мэдэх юм гэдгийг энэхүү хулгайн хэргийг гарсан даруйд хэвлэлийнхэн олон таамаг дэвшүүлж байсан.
Бас хулгайн зорилго нь Н.ЭНхбаяр нарын бичлэг бус С.Зориг агсны хэрэгтэй ч холбоотой байж мэдэх юм гэх хардлага ч нийгэмд хөвөрч буй.  

Юутай ч алдсан хүн нь улс төрийн захиалга гэж буй уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Хэрвээ "Херо" энтертайнмент бичлэгээ алдсан удахгүй хулгай ч баригдана. Харин уг хэрэг нам, гүм болбол эсрэгээрээ Н.Энхбаяр, О.Цолмон нарын захиалга болж мэдэх хардлагыг иргэдэд төрүүлж байгаа билээ.

Тэгвэл цаг үед алдагдсан бичлэгийн асуудал дотроо байж магад гэсэн хардлага газар авах хандлага байна. Учир нь энэ асуудалд "Херо"-гийнхныг хардаж буйгаа нэвтрүүлэгч П.Анужин илэрхийлсэн билээ. Тэрбээр "Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл "Херо энтертаймэнт"-ын хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!" хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн.

Харин үүнийх нь хариуд "Херо энтертайнмент"-ынхан хамтдаа хийж бүтээснээ ганц өөрийнх юм шиг өмчлөх нь зүйд нийцэхгүйг сануулсан мэдэгдэл гаргасан бөгөөд хэдийгээр нэрийг нь дурдаагүй ч энэ нь П.Анужинд хаягласан нь тодорхой.

"Херо интертаймент"-ийн мэдэгдэлдээ “Энэ нэвтэрүүлэг нийт Монгол үндэстний оюуны өмчид зүй ёсоор харьяалагдана. ХХ зууны Монголын нэгэн үеийн түүхийг бүтээсэн алдар хүндтэй эрхмүүдийн дурсамж намтар дээр дөрөөлөн нэр алдар горилох, ашиг хонжоонд хомхолзохыг манай хамт олон цээрлэж ирсэн ба цаашид ч ийм байхыг ирээдүйд хийх хамт олноос шаардах болно. Манай хамт олон "Монгол Тулгатны 100 Эрхэм" нэвтрүүлгийг гагц өөрсдийн хөдөлмөр уран бүтээл гэж өмчлөхөөсөө илүүтэйгээр нийт Монголчуудын минь үндэсний бахархал, нийтлэг эрхэм зүйлсийг агуулсан үндэсний эв нэгдлийн үзэл санааны билэгдэл хэмээн үзэж харах нүдний цөцгий мэт хүндэтгэн бодол, сэтгэлээ хөвчлөн зориулж туурвисаар ирсэн. Гэвч гай ганцаар ирдэггүй гэдэгчлэн зөвхөн хулгайгаар зогссонгүй, манай хамт олныг хагалан бутаргах зорилготой махинациуд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй явагдсаар байна. Харамсалтай нь энэ махинацид автагдаж хамт олныгоо хардах, хамтдаа хийсэн бүтээснээ үгүйсгэх хандлага цухалзах боллоо. Алдсан нь арван тамтай, авсан нь ганц тамтай гэж үг бий. Хулгайчид эрх мэдэлтэй, ялдаг дийлдэг цөвүүн цаг байхад, даравч дардайж, булавч бултайсаар үнэн гэдэг торойсоор цолгорч тодордог жамтай” гэсэн байна.

Ийнхүү алдагдсан бичлэгийн асуудлаас болж “Херо”-гийнхон дотроо хагаралдаж эхэлжээ. Түүнийгээ ч олон нийтэд дээрх үгсээр тодорхой болгов. Харин хэн нь үнэний талд байв, алдагдсан бичлэгийг хэн хулгайлав гэдэг тодорхойгүй байсаар.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-06-26 00:00:23
    hylgai bol dotroosoo umuu mash oiriin hyn baidag ene yag tiim uursdoo munguur hydaldchihsan baihgyi uy bygdiign baitsaahaar heljl taarna
  • Zochin 2016-04-14 23:36:50
    Humuusee yamar muuhai yum yaridag yum be.ene 2 hun baharhal bolson tuuhen newtruulgiig sanaachilj hiisen. Hariud ni doromjluulah gej uu...bolohguo bhaa
  • zochin 2016-04-08 11:37:18
    Olgoi hagaravch togoondoo gej ug bdagsan
  • Hmm 2016-04-07 00:47:50
    Genkogiin bool
  • Хмм 2016-04-06 00:18:42
    Садар эр завхай эм 2 таарч дээ.
  • Zochin 2016-04-05 15:34:19
    Ene Anujin gej huuhen mun ch ih gonshignoh yumaa. Namaig gutgelee, doromjilloo, surduullee l gehiin. Uzeheer tiim bish l bhiin.
  • болд 2016-04-05 06:12:55
    НЭГ ХӨНЖИЛД ОРСОН ЭР ЭМ ХОЁР АЯТАЙХАН САЛЖ БОЛСОНГҮЙ ЮУУ . ЗААВАЛ ИНГЭЖ СЕНСАЦИЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ .
  • Зочин 2016-04-05 04:52:35
    Херо баатар тэр ардын намын оюунэрдэнэ хрёр эцэг нэгтэй хүмүүс гэсэн ийм удамтай хүмүүс яавч олигтой хүмүүс биш байж баыгаа нь хийж байгааг нь сайн ажвал танигд...
  • зочин 2016-04-05 03:37:29
    Хулгайлуулсан хүн бол тодорхой Элбэгдорж Ренчино, Бат үүл эд нар Зоригийн хэрэг илрэхээс үхтэлээ айж байгаа