Хоёр хөршийн Ерөнхийлөгч оффшор дансны дуулианд холбогдов

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо буюу "ICIJ" Панамд байрлах Моссак Фонсека олон улсын хуулийн байгууллагын мэдээллийн сангаас их хэмжээний мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Нийтдээ 11 мянга орчим баримт бичигт 140 гаруй улстөрч, тамирчдын оффшор данс багтсан бөгөөд тэд өөрсдийн хөрөнгөө хэрхэн нууж татвараас зайлсхийсэн тухай дэлгэрэнгүй бичсэн байжээ.

Энэ талаар “Би Би Си” агентлаг өчигдөр мэдээлсэн юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо сүүлийн 40 гаруй жилийн мэдээллийг Германы “Süddeutsche Zeitung” буюу Өмнөд Германы сонинд хэвлүүлжээ. “ICIJ” байгууллагын   тэргүүн Жерард Райл “Энэ дэлхийн хамгийн том оффшор дансны мэдээллийг харуулах баримт бичиг юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилдлагадаа дурьдсан байна.

Түүний хэлсэнчлэн өмнө нь хэзээ ч ийм тив дэлхийн хэмжээний асар том оффшор дансны мэдээлэл олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй юм. 200 гаруй улс орны хүмүүс холбогдсон 214 мянган оффшор байгууллагын мэдээлэл, ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүмүүс, гадаад улс орны төрийн тэргүүнүүд, нэр алдартай олон хүмүүс асар их хэмжээний хөрөнгийг нууж байсан нь энэ удаагийн дэлгэсэн баримт бичгээс тодорхой болжээ. Мөн Испанийн Барселона багийн тоглогч Лионель Месси, улс оронд нь бугшсан авлигатай тэмцэж буй Си Зиньпиний ойрын хүмүүсийн оффшор данс, Исландын Ерөнхий сайдын эхнэр Сигмундур Гуннлаугссоноос гадна Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Саудын Арабын хаан, Пакистаны Ерөнхий сайд Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хамтрагчид, гэр бүлийнхэн, Ливийн экс тэргүүн Муаммар Каддафи, Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассад нар холбогдсон гэнэ.
 
Энэ мэт дэлхийн улс төрийн ертөнц дэх өндөр дээд албан тушаалын 140 эрхэмийн оффшор данс энэ удаа ил болоод байна. Тэдний 12 нь одоо ч төрийн томоохон албыг хашиж яваа эрхмүүд байгаа юм. Хэдийгээр манай хоёр хөршийн Ерөнхийлөгчийг нэр зааж дурьдаагүй боловч тэдэнтэй холбоотой хүмүүсийн оффшор дансны мэдээлэл багтсан байгаа нь олны анхаарлыг татаад байна.
 
Тодруулбал, В.Путины дотнын найз, мэргэжлийн хөгжимчин Сергей Ролдугины хоёр тэрбум ам.долларын сэжиг бүхий шилжүүлэг байгаа юм. Мөн “Оросын банк”-ны сэжигтэй гүйлгээ ил болсон байна. Крымын хойгийн зарим хэсгийг ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсннй дараа АНУ тэргүүтэй Европын орнууд тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд тус хоригт “Оросын банк” багтаж байсан. Ямартай ч, анх удаагаа нууц хөрөнгөтэй холбоотой асуудалд банкны нэр холбогдож байгаа нь энэ аж.
 
Үүнээс гадна АНУ-ын засгийн газраас хар жагсаалтад оруулсан 33 компани, хувь хүний нэрс энэ мэдээлэлд багтжээ. Исландын Ерөнхий сайдын эхнэр улсад нь санхүүгийн хямрал нүүрлээд байх үед тухайн үеийнхээ ханшаар хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй оффшор компанийг нууцаар эзэмшиж байсан нь ч гэсэн ил болсон байна.
 
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Моссак Фонсека байгууллагаас Guardian-д өгсөн мэдэгдэлдээ “Аливаа байгууллага дампуурал, хувь хүний аюулгүй байдал, хөрөнгө оруулалт зэрэг олон шалтгаанаар хилийн чанадад компани байгуулж болно. Энэ бүхэнд хууль бус зүйл байхгүй” гэсэн хэдий ч, нэр нь дурьдагдсан хүмүүсийн тухайд улс төрийн карьерт нь томоохон нөлөө үзүүлж болзошгүй хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 1975 оноос хойш өнгөрсөн жилийн сүүл үед хүртэлх хугацаанд мэдээлэл нь далд байсан дэлхийн олон байгууллагуудын оффшор данстай холбоотой мэдээллийг дэлгэж, ихээхэн үнэлэгдээд байна. “ICIJ” байгууллагад 78 өөр улс орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага харьяалагддаг ажээ.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-04-05 08:42:18
    Putin uls ornoo sn awch yawa delhiin hemjeeni udirdagch gawyatai hun.aldaag ni uuchilbal oros oron hojno.
  • Zochin 2016-04-05 05:07:46
    Îôøîð äàíñòàé óëñ òºð÷ õ¿ì¿¿ñò çîõèõ øèéòãýëèéã íü õ¿ëýýëãýæ ÷àäàõ ààâûí õ¿¿ãèéí òºëºº...
  • Зочин 2016-04-05 02:52:39
    Баярын араас Элбэгдорж тэргүүтэй хүмүүс сонгуулийн дараа АНУ явах учраас Баярыг хөндөхгүй байгааг харж байгаа биз, Баяр Энхбаярыг унагахад Элбэгдоржтой хуйвалдс...
  • Зочин 2016-04-05 02:50:21
    Баярцогт, С.Баяр, Зоригт нарын офшор данс Моссак Фонсекагийн жагсаалтанд байгаа гэсэн. Удахгүй зарлана биз дээ.