Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Алтай хотхоны замыг дунд голын автозамтай холбосон гүүр барих концессын гэрээ байгуулах тухай, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай, нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт: АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас “Говийн чоно- 2016” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурал “Шангри Ла Улаанбаатар” /Хуримын ордны урд талд/ Их танхим -3 зааланд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос
Бензин шатахууны үнийн асуудлаар, Монгол хүний эрүүл мэндийг 30 гаруй тэр бум төгрөгөөр баталгаажуулах боломжийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудийн холбооноос “Ариун төр ариун талбай” олимпийн баг тамирчдаа дэмжих төслийн аяны талаар мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд  "Мэдээллийн цаг" хуралтай.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.