Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Өөрөөр хэлбэл энэ удаагийн парламентын отгон чуулган  өнөөдөр эхэлнэ.  УИХ-ын сонгууль хоёр сар гаруйн дараа болох гэж байгаа тул хэлэлцэж, шийдвэрлэх асуудал цөөнгүй бий.

Нэн тэргүүнд сүүлийн таван сар эзэнгүй явсан Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудлыг  яаралтай шийдвэрлэж өгөхийг салбарын ажилчид болоод иргэд хүсэж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн 2015 оны хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй юм.

Учир нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх буюу “давхар дээл”-ийг эсэргүүцсэн хуулийн төсөл байсан юм. Тиймээс гишүүд уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, энэ хаврын чуулганаар дахин оруулж ирж байгаа аж.Ингэхдээ Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд “давхар дээл”-тэй байж болох бөгөөд бусад сайд нарыг гаднаас томилох саналыг оруулсан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.