Монголын эдийн засгийн чуулган долоо дахь жилдээ Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы хувьд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгаа тул хэлэлцэх сэдэв, асуудал тодорхой байлаа. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байсан юм.
Бид өмнөх жилүүдийн эдийн засгийн энэхүү чуулганаар Монгол улсаас нүүр буруулах болсон гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн тогтоон барьж үлдэх вэ, уул уурхайн эрхзүйн орчноо хэрхэн тааламжтай байлгах вэ гэдэг дээр гол тулгуурлаж ярилцаж байсан. Тухайлбал өнгөрсөн 2015 онд “ИТГЭЛЦЭЛ” гэсэн уриан дор явагдаж, чуулганы уур амьсгал гадаадын хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчдийн итгэл алдарсан, алдарч байгаа тухай, тэдний итгэлийг сэргээх, буцааж татах, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж буйүзэгдэл, шалтгааны тухай,төсөв, санхүү, эдийн засгийн төлөв байдал хүндэрч болзошгүй тухай зовнин ярилцсан.
Тэгвэл энэ удаагийн буюу долоо дахь удаагийн чуулганаар гадны хөрөнгө оруулагчид Монгол улсаас нэг мөсөн нүүр буруулсан болох нь тодорхой харагдлаа. Гадаад улсыг төлөөлөн Монголд суугаа элчин сайд нараас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг Монгол улс гишүүнээр элссэн, харилцаа хамтын ажиллаагаатай олон улсын байгууллагын төлөөлөгчийг эс тооцвол гадны хөрөнгө оруулагч энд ер үзэгдсэнгүй.
Ийнхүү хөрөнгө оруулагчид нуруугаа харуулсан, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг чуулганд оролцогч эдийн засагч, бизнесийнхэн улс төрчдийн буруугаас үүдэлтэй хэмээн нэгэн дуугаар хэлж байлаа. Тэд цаашид эдийн засгийг улс төрөөс хол байлгаж, ялгаж салгахгүй бол эдийн засаг дампуурахад тун ойрхон байна хэмээн хатуухан шүүмжилсэн юм. Харин нөгөө талд албаныхан буюу эрх баригч, улс төрчид дараах мэдээллийг өгч байлаа.
Тодруулбал МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын хүн амын жилийн өсөлт 1,6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа. Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ” хэмээн ярьсан нь олон хүнийг бухимдуулаад авлаа.
Салбарын мэргэжилтнүүд бодит үнэлгээ өгч Монгол улсын эдийн засаг дампуурахад ойрхон байхад хээв нэг Монгол улс дундаж орлоготой үндэстний эгнээнд шилжлээ хэмээн ярьж суугаад олон нийт дургүйцэхээс яах вэ.
Өдгөөгөөс таван жилийн өмнө атар талх 650 төгрөгөөр зарагддаг байсан бол өдгөө 850 төгрөг, нэг хайрцагтай сүү 1800 төгрөг байсан бол өдгөө 2400-2600 төгрөг болсон харин таван жилийн өмнө 500.000 төгрөгийн цалин авдаг байсан хүний цалин яг хэвээрээ байгаа. Ийм байхад нийгэмд ядуурлын түвшин буурсан, дундаж орлоготой үндэстэн болсон хэмээн ярьж болно гэж үү.
Энэ мэт эрх баригчид цочирдмоор иргэдийн амьдралаас хэт хол зүйлийг ярьж байх зуур салбарын мэргэжилтнүүд бодит зүйлийг ярьж хэрхэн хямралыг даван туулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байсан юм. Чуулга уулзалтад оролц¬сон бизнес эрхлэгчид хям-ралаас гарах нэг гарц нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ уул уурхайн салбарын том төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг ч мөн илэрхийлж байлаа.

Б.Сансар
olloo.mn