Монгол хөгшин орон болж байна
Одоогоос 7-8 жилийн өмнө Монгол Улс залуусын орон гэгдэж байлаа. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь буюу 945 мянга нь 18-39 насныхан байна гэсэн албан бус судалгаа ч байж. Тухайн үед манай улс 2.5 орчим сая хүнтэй байсан гэж бодохоор түүний бараг сая орчим залуучууд байж. Дээрээс 0-17 насны хүүхдүүдийн тоог нэмбэл хөгшин хөвөө хүн байна уу гэмээр л тоо гарч байсан нь ойлгомжтой. 1978-1990 оны хооронд Монголд төрөлт маш өндөр байсан. Айл болгон дунджаар 3-4 хүүхэдтэй байлаа. Тэр хүүхдуүд нь 2000-2010 оны хооронд 20-30 насныхан болж өсөхгүй юу. Ингээд л манай улс залуусын гэх тодотголтой болчихсон хэрэг. Гэтэл одоо өнөөх залуус нь 26-35, цаашлаад 40 гаруй насныхан болж, хөгшрөөд эхэлчихлээ.
 
Гэтэл араас нь залгах 18-25 насныхан үнэхээр цөөхөн байна. Тиймээс сүүлийн үед Монгол залуусын орон биш хөгшдийнх нь болж хувираад байна. Нэгэн цагт залуусын тоог эрс нэмж байсан 1978-1990 оны залуус нь 30 гараад, 40 шахаж, хижээл насныхан болохдоо дөхөж яваа болохоор аргагүй шүү дээ. Тэд л хүн амын ихэнх хэсгийг эзэлж таарна. Тэгээд хөгшин болоод өндөр настнуудынхаа тоотой нийлүүлэхээр хүүхэд залуусынхаа тооноос бараг л давж байгаа биз. Энэ янзаараа явж байгаад одоо 30-40 настай залуучууд тэтгэвэрт гараад, цаашлаад бурханы орныг зорьвол улсын хүн амын тоо эрс багасах шинжтэй байна.
 
Гэтэл одоо л ид ажил дээр гарч, залуу халаа болох ёстой залуус хэд байгаа билээ. 1990-2000 оны хооронд айл болгон ганц хүүхэдтэй л байсан. Сайндаа л хоёр. Тэгэхээр тэр цөөнх нэг хэсэгтээ л нийгмийг хямрааж байгаа. Өнгөрсөн жил их, дээд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс буурч, 20 гаруйхан мянга байсан. Энэ нөхдүүд ажлын байран дээр гарахад залуу боловсон хүчний дутагдалд ч орж магадгүй, манай орон. Монгол Улс ийм л нэг хөгшин орон болчихоод байна.
 
Тиймээс бид залуу улс гэсэн тодотголтой байна гэвэл төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үеэ бодвол өнөө цагт залуучууд ядахын мууд хоёр хүүхэдтэй болох гэж хичээдэг болж. Гэхдээ нэг харамсмаар зүйл байгаа нь хоёроос илүү хүүхэд төрүүлж байгаа залуу гэр бүл цөөхөн байна шүү дээ. Яах вэ, нэг хэсэг ганцхан хүүхэд төрүүлдэг байсныг бодвол дэвшил. Гэхдээ хоёр ч бас чамлалттай тоо. Тэглээ гээд яах билээ, залуучууд амьдралаа босгож, орон орон, байр сууцтай болох гэж чөмгөө дундартал зүтгэж байна. Ийм “алаан” дунд гурван хүүхэд төрүүлэх бодол хэдэн хүнд төрөх бол, хэцүү дээ.
 
Тиймээс л төр засгийнхан төрөлтийг, тэр дундаа гурав, дөрөв дэх хүүхдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлмээр байгаа юм. Уг нь яриад л байгаа. Гэхдээ ажил хэрэг болгосон юм алга. Хэрүүлтэй, хараалтай 20 мянган төгрөг хүүхдэд зориулж өгч байгаагаа л хүн амын өсөлтийг, төрөлтийг дэмжсэн бодлого гэж томруулаад байна. Уг нь хэрэгтэй хэрэггүй элдэв халамжаа бүгдийг нь болиод, ганцхан хүн амын өсөлтөд зориулсан бодлого хэрэгжүүлж, түүндээ мөнгө зарцуулдаг болчихвол аятай юу. Таван хүүхэд төрүүлсэн гэр бүлд улсаас шууд орон сууц өгнө ч гэдэг юм уу.
 
Нэг хөшүүрэг байдаг даа. Тэгэхгүй бол хүн амын ихэнхийг бүрдүүлж байгаа 1978-1990 оныхон одоо дахиад 9-10 жил өнгөрөхөд 40-50 насныхан болно. Ингээд Монгол Улс бүр өвгөн орон болох байлгүй.

Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-05 07:06:48
    "ядахын мууд" ч гэх шиг ямар ч ёс суртахуун, соёл алга наад нийтлэлд чинь!!!
  • ... 2016-04-05 03:37:38
    za joohon barimjaatai l yum bichij uzeerei Uyanga guai hudlaa yarihaa bolison deer shuu
    • Мухулай 2016-04-05 05:33:11
      Чи яасан сэтгэлгүй хужаагийн шээс вэ. Яахаараа хүн амаа өсгөх хөшүүрэг бодлого хэрэгтэй байна гэж бичсэн хүн худлаа ярьсан болдгийн нохойн гөлөг минь
  • po 2016-04-05 03:14:10
    2000-2016 oni huuheduud surguuli tsetserlegtee bagtku bn shd udku hvvhediin uls bolnoo setgvvlchee
  • хотын иргэн 2016-04-05 02:31:46
    5 хүүхэд гаргавал төрөөс орон сууц өгөх, хүүхэд гаргасан эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тусламж үзүүлэх гм-ээр бодьтой бодлого байх ёстой......