Бусдын гадаад паспортоор 11 удаа хил нэвтэрчээ
Монгол Улсын иргэн Ө нь өөрийн төрсөн дүү Ц-ийн гадаад паспортыг ашиглан 2015-2016 онд Алтанбулаг, Сүхбаатар боомтуудаар нийт 11 удаа хил нэвтэрснийг оросын тал илрүүлсэн байна.
 
Монгол Улсын иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард ОХУ-д зорчих үедээ оршин суух хугацааг гурав хоногоор хэтрүүлсэн тул тус улсад нэвтрэх эрхээ гурван жилийн хугацаатайгаар хасуулсан аж.
 
Гэтэл түүнд ОХУ-д дахин зорчих шаардлага гарсан тул өөрийн төрсөн дүү болох Ц-ийн гадаад паспортыг ашиглан хил нэвтэрч байжээ. Иргэн Ө энэхүү хууль бус үйлдлийг хийхдээ төрсөн дүү Ц-ийнхээ гадаад паспортыг Хөвсгөл аймгаас авчруулан 2015 оны наймдугаар сараас хойш хууль бусаар хил нэвтэрсэн нь тогтоогдсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine