Б.Энэбишийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоожээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбишид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч мөрдөн байцаалтаас оргон зайлсан байж магадгүй гэж өмнө мэдээлж байсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас хэргийг түр хугацаагаар түтгэлзүүлсэн байгаа гэж мэдэгдлээ.
 
Б.Энэбишийг Тавантолгойгоос БНХАУ-ын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 250 сая ам.доллараар Баруун цанхийг тавиад туучихсан гэх хардлага дагуулсан. Үүний дагуу дээрх гэрээг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлээд байсан юм. Тэгвэл тодорхойгүй шалтгаанаар мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоожээ.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.