Л.Гансүх хорихоос захидал бичжээ
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр шат шатны шүүхээс хорих ял сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх хорих ангиас Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа “Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГ-ын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ. 

Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн атг, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигссэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон Түүгээр ч зогсохгүй ЗГазар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья. 

Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-05 14:24:49
    Хөөрхийдөа хүн хэлмэгдэнэ гэдэг амьдын там гэдэг. Аваагүй хүн арван тамтай Алдсан хүн нэг тамтай гэдэг үг байдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туула...
  • MCS 2016-04-05 07:08:04
    MCS-tei Eebii sujireed l bn. Nogooduul bas itgeed sujireed l bn. Getel EEBII 1 odor l jine dee. EEBII bol amilsan chotgor l gsn ug
  • ИРГЭН 2016-04-05 03:16:17
    ТӨР ТҮМНИЙ ХӨРӨНГИЙ ГЦУСАЛЧИХААД Л БИ ХЭЛМЭГДСЭНГЭЖ НОВШРООД. ЭНЭ ХЯЛАРУУДЫГ ЯСЫ НЬ ГАРТАЛ ШОРОНД ХАТААЖ, ШОНД ӨДӨР БҮР ДҮҮЖИЛЖ БАЙХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ.САЙД-ХУЛГАЙЧ...
  • Хан 2016-04-05 02:38:42
    Гол нь Гансүх хөрөнгөжсөн юм болов уу?
  • Yumnii une buuhaar 2016-04-04 16:36:49
    Mongol ulsiin buh irged shorond oroh yum bna
  • Ard  2016-04-04 14:30:46
    EEBII SUULIIN UED MCS- n HUN BOLCHIJEE GEJ HARDAHAAR BN. ALTANHUYG ORGUI UM HELEEGUI, 5-TOLGOIG MCS D UGSUN BOL HYAMRAHGUI BSAN GEJ HELJ BHIIG UZEL...
  • gaya 2016-04-04 12:08:39
    zah zeel ni uuruu unee zohitsuuldag biz dee, hereglegchid ni abch chadahgui bol une ni buuna, erelt ihtei bbal une ni usnu, ene zah zeeliin jamiig dundaas
  • зочин 2016-04-04 11:01:00
    шийлэгдамба_гансүх мэт сайд дарга нар маань бичиг үсэгт тааруухан байна.иим сайд дарга нар олон болжээ
  • үнэн ялна 2016-04-04 10:33:06
    таны буянаар нэг өвөл сайхан өвөлжсөн шүү баярлалаа
  • үнэн хэзээд ялна эр хүн хат суух тусам з 2016-04-04 09:58:36
    Гансүх чи эр хүн ард түмэн бүдгийг ойлгож байгаа би гэр хороололд нүүрс түлдэг та бүхний ажил ард бидэнд ашиг тусаа өгсөн гэрч болох байсан боловч хэн ч асуугаү...
  • Zochin 2016-04-04 09:58:00
    Altankhuyag bol ichdeggui hun dee.Ard tumen teneg bish shuu!idsen uusan.hurgen huuhdee idej uuhaa oruulj awchaad icheech!shunal ihdvel Enkhbayar shig bno doo!
  • зочин 2016-04-04 09:51:32
    3,6 тэрбумыг идээд энэ хулгайч 3 жил авдаг юм уу, жирийн ардын хүүхэд бас ижил ийм жил авах уу, улсын мөнгөнөөс 3,6 тэрбумыг хулгай хийвэл
  • Зочин 2016-04-04 09:30:32
    гадаадын 3 луйварчинг тавиад явуулдаг Ерөнхйлөгч Гансүхийг уучлах байлгүйдээ, оймстой нь баривчлана, оймс шиднэ Монголд оймс л үнэд орж байна даа