Цалингийн асуудлаар цуврал уулзалт зохион байгууллаа
Хөдөлмөрийн яамнаас аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах  чиглэлээр цуврал уулзалтуудыг зохион байгууллаа.

            Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах ажлыг 2016 онд багтаан зохион байгуулахаар салбар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.  

            Тэр хүрээндээ эхний ээлжинд нүүрс олборлолт болон цемент үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон цалин хөлсний тогтолцоог судлах, судалгаанд үндэслэн ажлын байрны үнэлгээ хийх, цалингийн ангилал, зэрэглэл гаргах ажлын талаар цуврал уулзалтаар танилцууллаа.

            Уулзалтыг гуравдугаар сарын 29-нд Хөдөлмөрийн яам, 30-нд Уул уурхайн яам, 31-нд “Багануур” ХК, дөрөвдүгээр сарын 1-нд ”Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулсан бөгөөд “Багануур”, “Шарын гол”, “Адуунчулуун” компани, Баянтээгийн нүүрсний уурхай, “Хөтөлийн Цемент-Шохой” ХК, “Налгар түшиг”, “Централ Ази” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн эдийн засагч, нягтлан бодогч, үйлдвэрлэл хариуцсан захирлууд, Уул уурхайн яам, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. 
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Moogii 2016-04-22 11:10:46
    Dood tushaaliinhaa ajilchdiin tsaling nemeechee
  • ard  2016-04-05 04:51:06
    mongold tsalingiin zeel awsaar mash ih udaj tsalin nemj boldoggvi uym uu
  • жирийн иргэн 2016-04-05 02:37:07
    ажлын байр бий болгох асуудал яриад л байдаг, яг үнэндээ тэд чинь цалинтай ядуучууд болсоор удаж байна.2-3 сая төг-ний дундаж цалинтай болох ёстой.Тэгвэл Монгол...
  • шулуулагч 2016-04-04 11:25:23
    Монголд хүний хөдөлмөрийг хэт доогуур үнэлж байна. хөдөлмөрийн мөлжлөг бий болоод удаж байхад үйлдвэрчний эвлэл юу ч хийхгүй байна