Европийн 4 удаагийн аварга А.Григорьева Монголд иржээ
Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар манай эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтран 14 хоногийн бэлтгэл сургуулилт хийхээр Финланд улсын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ахту, илээч эмч Артём, Финландын 58 кг-ын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, европийн залуучуудын 4 удаагийн аварга Петре Маарит Оли, латвийн бөх, ДАШТ-ний хүрэл, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн 4 удаагийн аварга Анастасия Григорьева нар хүрэлцэн иржээ.

А.Григорьева Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Би 16 настайгаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна, Даугавпилс хотод амьдран суудаг. Манай 63 кг-ын жинд олон шилдэг бөх бий, болгарын Тайбе Юсейн, украиний Юлия Ткач Остапчук, АНУ-ын  Елена Пирожкова, оросын Валерия Лазинская, канадын Бракстон Рей Стоун, гэхдээ С.Батцэцэг бол хамгийн гол өрсөлдөгч. Олимпийн наадамд хэсэг ахалж барилдана, миний хувьд сугалаа яаж таарахыг мэдэхгүй. Лондонгийн олимпийн наадамд би ялагдсан, ДАШТ-нд хоёр удаа дийлдсэн. Хөлдөө алддаггүй, мэдрэмжээрээ ямар ч хариу мэх хийж мэдэх бөх. Харин би нэг удаа И.Ярыгиний тэмцээнд ялж байсан. Бид хоёр 5 удаа таарч барилдсан, ялалт, ялагдлын харьцааны би 2 удаа ялж 3 удаа удаа байгаа. Өөр монголын бөхтэй барилдаж үзээгүй. Манай улсад миний жинд өрсөлдөгч байхгүй их хэцүү. Энд хамтарсан бэлтгэл сургуулилтанд оролцчихоод Финландад очно. Миний жин 64 кг байгаа” гэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-04 10:02:41
    Чөлөөт бүтэхгүй ээ, үзэгч сонирхогчгүй болоод олимпийн төрлөөс хасагдах гэж байгаа биз дээ, дэмий юманд мөнгө үрээд л